ИНЕГ-ынхан 723 сая төгрөгийн "Ланд-200"-аа ХӨШИГИЙН ХӨНДИЙН гражд аваачжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт сүндэрлэж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил олон жил үргэлжилж байна. Үндэсний аудитын газрын 2020 оны дөрөвдүгээр сард баталгаажсан дүгнэлтэд төслийн хүрээнд 2019 оны I улирлын байдлаар зээлийн хөрөнгийн 92.2 хувь буюу 60.5 тэрбум иенийг ашиглаж, төсөл нь 2020 оны II улиралд дуусахаар үргэлжилж байгааг дурджээ.

Тэгвэл тус газраас Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилт, үр дүнд хийсэн тайланд хэд, хэдэн зөрчил илэрснийг тодотгосон байна. Тухайлбал, төслийн хүрээнд нийлүүлсэн авто машины үнэ зах зээлийн ханшаас 4.9 дахин өндөр байгааг тайланд дурджээ. Эл мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад багагүй хугацаа өнгөрч байна. Учир нь, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн багийнхан тухайн үед 130 сая орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан "Ланд-200" авто машиныг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр буюу 723 сая төгрөгөөр худалдаж авсан нь баримтаар ил болоод байгаа юм. 

Дээрх 2735 УНП улсын дугаартай "Ланд-200" авто машин нь ИНЕГ-ын нэр дээр байдаг. Тус газрын дарга нар албан хэрэгцээндээ ашиглаж байсан нь ил болсон билээ.

Энэ тухай Үндэсний аудитын газрын дүгнэлтэд "2017 оны зургадугаар сарын 14-ний өдөр тус машиныг ИНЕГ-ын нэр дээр бүртгэж, 2017 онд ИНЕГ-ын тэргүүн дэд дарга, 2018-2019 онд ИНЕГ-ын НБУГ-ын дарга нар албан хэрэгцээнд ашиглаж байгаа нь зээлийн хөрөнгөөр худалдан авсан зориулалтай нийцэхгүй байна” гэдийг тодотгосон байдаг. Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын төслийн захирал Н.Энхбат ч "Ланд-200" авто машиныг зах зээлийн үнээс хэд дахин өндөр ханшаар буюу 723 сая төгрөгөөр худалдаж авсан гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн юм. 

Үндэсний аудитын газраас 2020 оны дөрөвдүгээр сард баталгаажсан тайлангаас

-МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАЖ, СЭТГҮҮЛЧИЙН БИЕД ХАЛДЛАА-

Эх сурвалжийн мэдээлснээр 723 сая төгрөгөөр худалдаж авсан 2735 УНП улсын дугаартай "Ланд-200" нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын гражд байгаа. Тэд хэвлэлээр тус авто машинтай холбоотой мэдээлэл гарсан даруйд тухайн гражд аваачиж түгжжээ. Манай сурвалжлах баг өчигдөр мэдээллийг бататгах үүднээс Төв аймгийн Сэргэлэн сумд баригдаж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг зорьсон.

Гэвч тэд мэдээлэл өгөхөөс татгалзсан төдийгүй ажлаа гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед хүртэл халдсан юм. Дараа нь ИНЕГ-т очсон ч мөн л мэдээлэл өгөхөөс татгалзсан төдийгүй хашаанаасаа хөөж гаргасан. Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс ямар ч мэдээлэл өгөхгүй, хэвлэлийнхнээс зугтаж байгаа нь тодорхой байна. 

Үндэсний аудитын газрын дүгнэлтэд төслийн хүрээнд нийлүүлсэн авто машины үнэ зах зээлийн ханшаас 4.9 дахин өндөр байгааг дурдсан мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар тус газраас тодруулахад "Шалгаж эхэлсэн нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө. 

Харин Сангийн яамнаас өндөр үнээр авсан "Ланд-200" авто машины хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тэр хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй авто машины асуудал байна. Миний хувьд шинэ нисэх онгоцны буудлынх л гэж ойлгож байна. Эх үүсвэр нь төсвийн мөнгө бол биш. Гэхдээ төсөв ч бай, төсөл ч бай ялгаагүй анхаарах ёстой. Энэ чиглэлээр тодруулах, хянах ажлыг эхлүүлсэн. Хөрөнгийн эх үүсвэрийг нь тодруулах үүрэг өгсөн. Засгийн газраас анхаарал тавьж, хойноос нь ажиллаж байгаа гэдгийг хэлэх байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.112.133) 2020 оны 09 сарын 15

Ичиж үхээсэй, яанаа

0  |  0
Иргэн(202.9.46.64) 2020 оны 08 сарын 28

Газрын дарга Л.Бямбасүрэн ахиад л мөнгөөр зодоод албан тушаалтайгаа үлдэх биз.Гайхах юм алга.Цус ойртсон газар

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 28

723 saya baitugai 130 saya gedeg chini ih mungushde,nasaaraa ajillaad ch olohgui

1  |  0
Ард(202.179.26.56) 2020 оны 08 сарын 28

Суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хориход л машиных нь эд шид биенд нь мэдрэгдэнэ.

1  |  0
о(66.181.177.78) 2020 оны 08 сарын 28

Энэ юу ч биш хэдэн сая долларын үнэтэй машинууд олон бий

2  |  0
ААК(202.131.249.14) 2020 оны 08 сарын 28

БАРАГ ШАЛГААД БАЙХ ЮМГҮЙ, ТҮҮНИЙ ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО Ш ДЭЭ, ДАРУЙ ТАСЛАН ЗОГСООЖ, ДАХИН ШАХААНЫ ХЭРЭГ ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛМЭЭР БАЙНА, БАС ТУЛТАЛ НЬ ШАЛГААД ӨГМӨӨР БАЙНА.

1  |  0
Er ene(78.119.154.135) 2020 оны 08 сарын 28

Ter gar buutai xurelsux,usa baigaa elchin Saïd gantumur nar tedniig buudaad alaad uguuch

1  |  0
Хмм(66.181.161.67) 2020 оны 08 сарын 28

Хууль зүйн яамны тавилгын тендерт манайх 180 саяыг өгөхөд хүчингүй болгоод тендерт ороогүй Ткитчен компанийг сонгож байсан 3 дахин их мөнгө идсэн шоронд орноо Мөнхбаяр захиралаа удахгүй

1  |  0
irgen(182.160.36.109) 2020 оны 08 сарын 28

ingej ajil hiihguiee hushigtiin hundiin tusliin mgl luivarchid aa.

1  |  0
Гэрэлгэрэл(66.181.161.64) 2020 оны 08 сарын 28

Нисдэг машин юм биш үү.

2  |  0
Зочин(202.55.188.83) 2020 оны 08 сарын 28

Гахайнууд ямар тайлбар хийх бол. Сонсохынсон. Гүй ээ энэ чинь, монголчуудад зориулж тоноглосон, бас шүншиглээ аравнайлсан тусгай бүтээгдэхүүн байсымаа гэж алахвийдээ. Ха ха.

2  |  0
Zochin(103.68.107.114) 2020 оны 08 сарын 30

Улайм цайм хулгай хийгээд байхад шоронд хийдэггуй ээ

4  |  0
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 28

Энэ бол ганцхан жишээ энэнээс өөр өчнөөн тэрбумын хөрөнгө шамшигдуулсан зөрчилүүд байгаа

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 28

Hen hujaagin mashin yum bol

2  |  0
Эрдэнэ(64.119.26.127) 2020 оны 08 сарын 27

шизо хүүк яагаад энэ талаар дуугарахгүй алга болчив хөдөөгүүр байлдаж тоглоод явчихсан уу

1  |  0
Top