Шинэ парламентад УИХ-ын 13 эмэгтэй гишүүн бий. Тэдний 11 нь эрх баригч намаас, үлдсэн хоёр нь сөрөг хүчнээс сонгогдсон. Гэвч тэд парламентад нам харгалзахгүйгээр бүлгийн хэмжээнд ажиллахаа мэдэгдсэн билээ. Хэдийгээр танай, манай нам гэж талцахгүйгээр улс эх орныхоо эрх ашгийн төлөө нэгдэн, нийлж байгаа нь сайшаалтай ч тэдний ажлаа явуулж байгаа арга, хэлбэр нь нэг л биш ээ. Эмэгтэй гишүүд цар тахлаар улстөржиж, тэр нь өнөөдрийн олон нийтийн гол сэдэв болов.
Учир нь, төр засгийн зүгээс дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын үед авах зарим арга хэмжээнийхээ хүрээнд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй, хамруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр 80 мянган ээж хоёр настай хүүхдээ гэртээ харж үлдэхээр болсон юм. Төр, засгийн эл шийдвэр 80 мянган ээж гэлтгүй нийтэд таалагдаагүй, шүүмжлэлийн бай болж байгаа нь үнэн.
Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүүхэд харах өдөр өнжүүлэх үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг төсөвлөлөө. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөн дүнг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгасан байна. Энэхүү саналыг УИХ-ын 13 эмэгтэй гишүүнээс бүрдсэн бүлгээс оруулсан аж. Тэд ч "гавьяа"-аа ил болгов.
Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед 2 тэрбумыг шүүрч авсан нь сайн хэрэг гэлээ ч зарцуулах санаа нь буруу, мэргэжлийн бэлтгэгдсэн багш нараар хүүхэд харуулахгүй гэсэн мөртөө мэргэжлийн бус хүмүүсээр хүүхдүүдээ харуул гэсэн нь эргэлзээ, маргаан дагуулахад хүрээд байна. Эндээс "Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт явуулах аваас коронавирусний халдвар тусна, харин хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй хүүхэд харах өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдах аваас коронавирусний халдвар тусахгүй хэрэг үү" гэх асуулт урган гарч ирж байна.
Олон нийт ч асуултынхаа хариуг шаардаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа харагдана. Угтаа бол эдийн засаг хүндхэн байгаа өнөө цагт хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт нь авч, хоёр тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулсан бол алга таших байлаа. УИХ-ын эмэгтэй гишүүд эхчүүдийн "зовлон"-гоор цар тахлыг далимдуулж, улстөржихгүй байлаа. Олон нийт ч хоёр тэрбумын асуултыг дайхгүй байлаа.
Сэтгэгдэл ( 11 )
Хамаатан садан ойр тойрныхондоо 2 тэибумыг өгөх болсон юм чинь эд нар баярлалгүй яахав. Ямар ард иргэн л хүүхэд харах үйочилгээ хийх вэ. Зөндөө байгаа цэцрлэгт нь мөнгө өгөхгүй байгаа юм чинь ийм л болж таараа . 2 той хүүхдүүдийн ээж нарт мөнгийг өгөөд гэрт нь байлгавал илүү дээр байхсан
тоон дотор үсэг гэгчээр новшнууд их сонгогдлоо
2 nasyanguudiig zvgeet l tsetserlegt n av.tusuv mungu n tsetseletee bgaa sh de 2 ter bum yamar ch heteggvi
поп тэнэг одонтунгалагыг дагаж намирсан ухаан муутай хэдэн хүүхэн
Яг ялгараад зогсон байна кккк
Хөөрхий муу Анужин минь тээр ард л байж байх юм даа. УИХ-ний гишүүний ажлыг амар гэж бодож зүтгээд тэнэг хүн тэхий дундуур нь гэгчээр гайтай юм шиг гараад ирдэг. Мэдлэгтэй боловсролтой хүүхнүүд зөндөө байдаг та нар минь дэвшээчээ
Тархиндаа тураалтай хүмүүс нэг иймэрхүү юм хийдэг л дээ. Бүгд ээжүүд байж ингэх ч гэж дээ. Тураалын тураалууд 13.
Ene nuhdyyd uls ornoo geh setgel uhaan dutmag yum bainaa.Bulgantuya .Undram .s busad ne shyy.ard olnii tuluu hiij baigaa ajlaaa ingej huurcugluh hereggyiee.yu hiihee medehgyi huursan ulsuud baih yum.songogchid mine caashid anaarah heregtei.ed nar yg ne gishyyniig bucaaj tatdag huuli sanaachilmaar yumdaa
Tegsen dor belgiin xychirxiileld xoxirch baigaa baga nasnii oxidiig xamgaalj 500 myanga tolj yalaas multarch 14 xen nastai xyyxdiig gutaan doromjilson boxir xuuliin zaaltiig oorchlox gej temts balainuudaa !!!
2 тэрбум төгрөгийг 80 мянгад хуваа даа. 25-ХАН МЯНГА.. Уучлаарай. ингэж битгий шоу хий. ИНГЭЖ ТЭНЭГТЭХИЙНХЭЭ ОРОНД ТЭР ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХАД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ БАЙСАН. ТЭР МӨНГИЙГ НЬ ЭДГЭЭР ХҮҮХДҮҮДЭД ӨГ. АРАЙ АРАЙ. 13-ЫН 13 ТОЛГОЙ ИНГЭЖ Ч СЭТГЭН БОДОХ ГЭЖ. ЭЭ ЧААВААС. ТЭГЭЭД БАС ИХ ЮМ ХИЙЧЛЭЭ ГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ РЕКЛАМДААД. БОЛЬЖ ҮЗ.
Аймшигтай