Долоон жил гацаж, дөрөв дэх Засгийн газрын нүүр үзэж байсан сувилалын 10-р ясли, цэцэрлэг ашиглалтад орлоо.
Нялх, балчир үрс амар тайван сувилуулж, тусгай хэрэгцээт улсын анхны том ясли, цэцэрлэг болж байна. 2018 онд тус цэцэрлэгийн төсөв 3 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн байсан ч "царцчихсан" байсан юм.
Ингээд сувиллын цэцэрлэг тул жирийн цэцэрлэгийн адил төсвөөр баригдахгүй гэж үзэн, Ерөнхий сайд 5,4 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, асуудлыг шийдэж байжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эцэг, эхчүүдийн төлөөллүүдтэй уулзаж, цаашид сурч боловсрох орчинг нь сайжруулж, шинээр барьж байгуулах талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан цэцэрлэг барисан шүү баярлаллаа