Тусгай хэрэгцээт хүүхдийн 10-р ясли, цэцэрлэг өнөөдөр /2020.09.01/ ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэг өнгөрсөн долоон жилийн турш гацаж, дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн билээ. Энэхүү цэцэрлэг нь тусгай хэрэгцээт хүүхдийг сувилах улсын тодотголтой анхны цэцэрлэг болж байна.
Анх 2018 онд төсөв нь 3 тэрбум төгрөгөөр батлагдсан ч "царцсан" билээ. Сувиллын зориулалттай тул жирийн цэцэрлэгийн адил төсвөөр баригдах боломжгүй учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5,4 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, асуудлыг шийдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )