Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу ЕСДҮГЭЭР САРЫН 1. Энэ л өдөр ангийн найзуудаа санасан ахлах ангийнхан, биесээсээ бишүүрхэх бага ангийхан, басхүү эрдмийн өргөөг анхлан алхаж буй бяцхан жаалуудын баярлаж хөөрсөн, гэрэвшиж уйлсан гээд хайр хүрэм олон өнгийг харж болно. Оройгүй их мэдлэг боловсролыг шимтэн сурах хүслийн зучлыг асаасан ачит багш нар нь мишээл дүүрэн царайгаар сурагчдаа угтаж, аанай л аав, ээжээс өөрцгүй дотнохон байх нь сайхан. Ийм л гэгээн өнгөөр сүлэгдсэн эрдмийн их өргөө цаанаа сүрлэг, бас бишрэм. Ай ЕСДҮГЭЭР САРЫН 1 минь сайн байна уу?
Сэтгэгдэл ( 2 )
9.1 ni eruusuu bidnii bayar gej yasan unen ug be? Huuhduud min eruul saruul ayulgui ingeed bujignaldaad baih uneheer saihan um aa.Ger gertee tugjigdeed uneheer ontsgui muuhai bailaa heden sar.Uvchin zovlon holuur baig ted naraas min.Tomchuud bid nar ch ene udriig ymar saihan udur gedgiig iluu ihtei ene jil mederch bna.
Ирээдүйд Монголыг зөв замд нь оруулж залж удирдах энхрий үрс маань эрүүл аюулгүй орчинд эрдэм номдоо шамдан суралцах болтугай. Хурай хурай