Ирэх сард төрийн албан хаагчдаас МОНГОЛ БИЧГИЙН шалгалт авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24


Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа ирэх аравдугаар сард эхэлнэ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран энэ үед судалгаа явуулах ба түүгээр төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам “Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа хийнэ. Орон нутгийн сонгууль дууссаны дараа явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм” хэмээлээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 24

Boliochee naad bichigee zygeer tyyhen yndesnii gedeg utgaar ni hadgalj hamgaalj zaaj surgaj l baina biz..., ternes bish 21-r zuund toriin alban heregt erdooch tohirohgui uuchlaarai zygeer....dendyy tuilshirch toriin ajil, ard tymnii amdrald byy sadaa bolood bai !!!!

0  |  0
222(203.98.76.100) 2020 оны 09 сарын 24

Хүн бүгд уншиж чаддаг, өөрийн хэрэгцээнд хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Тэрнээс төрийн хэргийг монгол бичгээр хөтлөн явуулна гэдэг тэнэг хэрэг. \n

1  |  0
Зочин(202.179.25.70) 2020 оны 09 сарын 24

Хүн бүр монгол бичгээ уншдаг байвал сайн. Гэхдээ төрийн хэргийг монгол бичгээр явуулна гэдэг арай л байна

1  |  0
Зочин(202.179.25.70) 2020 оны 09 сарын 24

Дулам мэдрэлтэхээ болимоор юм. Төрийн албан хэргийг монгол бичгээр явуулна гэж солиорохоо боль. 70 жил болсон бичиг соёлоо устгаж Өвөрмонголын араас орох гээ юу,эргүү Дулам аа

0  |  0
1987 (139.5.219.237) 2020 оны 09 сарын 03

Заагаад сурагсан бол шалгалтөгөхсөн 5 дугаар ангид хэдхэн удаа орж үсэгийг нь халтао мултар заасан болчихоод орхисон тэрүүгээрээ шалгалт өгөх болж байна уу . Эхнээс нь хүншиг заачих дараа нь шалгалтыг нь өгч болж байна.

0  |  0
Top