Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өсвөр насны хүүхэд нэгнээ хүчирхийлсэн гэх хэрэг шалгагдаж байна.
Хэргийн тухай тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдөр 12 настай охин фэйсбүүкээр танилцсан 15 настай хүүтэй уулзахаар цаг болзжээ. Улмаар хүү охиныг машинаар очиж авсан гэх ба ахынхаа эзэнгүй байранд авч очин, хүчээр бэлгийн харьцаанд орсон аж.
Хэргийн тухай дуудлагыг хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдэд фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, тэдэнд амьдралын үнэн учрыг зөв байдлаар тайлбарлаж өгөхөд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )