Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
БҮРТГЭЛ:
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.
ШАЛГАЛТ:
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )