Ливаны нийслэл Бейрут хотод өнгөрсөн сард аймшигт дэлбэрэлт болсноос хойш сарын дараа хотын боомтыг дахин хар утаа бүрхлээ. Бейрут хотын далайн боомт дахь автомашины дугуй, шатах, тослох материалын агуулах шатжээ.
Ливаны Батлан хамгаалахын дээд зөвлөл өчигдөр /2020.09.10/ түймэр гарсны дараа хуралдаж, галын шалтгааныг нэн даруй тогтоохоор хэлэлцжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун галыг санаатайгаар хийсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Эсвэл түймэр хайхрамжгүй байдлын улмаас гарсан байж болзошгүй гэж Мишель Аун хэлжээ.
Ливаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хасан Диаб “Энэ түймэр ливанчуудын нуруун дээр дахин цохилт өглөө” гэжээ.
Бейрутын боомтод гарсан түймрийг унтраахад цэргийн нисдэг тэргүүдийг ашиглажээ. Гал гарах үеэр хүн түлэгдэж, гэмтээгүй байна.
Бейрутад өнгөрсөн сарын 4-нд боомтод болсон хоёр удаагийн дэлбэрэлтээр 190 хүн нас барж, 6000 хүн шархадсан юм.
Бейрутад болсон өмнөх ДЭЛБЭРЭЛТИЙН тухай тоймыг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 3 )
Oilgoj unshaach mal yum uu umnuh delberelt gej baigaa biz dee ?
oilgoj unshaach
200 Хүн нас барлаа гэчээд хүн гэмтсэнгүй гэх юм