Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт амны хаалт хандивлалаа

2020 оны 09 сарын 14

Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн албанд тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан билээ.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-нд эмнэлгийн албан хаагч нарын үйл ажиллагаанд хувь нэмэр болгон Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг 10000 ширхэг амны хаалтыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top