Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2020.09.14) болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг тоймлон хүргэж байна.
1. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо. Энэ хугацаанд агаарын болон газрын хилээ нээхгүй.
2. Есдүгээр сарын 21-нээс улс даяар бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ.
3. Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.
4. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна.
5. Баар, цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.
Сэтгэгдэл ( 0 )