Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобусаар ирэх даваа гарагаас буюу есдүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилнэ.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.
“Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах, цаг хугацаа зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ЦАГИЙН ХУВИАР БОЛОН МАРШРУТ
Сэтгэгдэл ( 0 )