Замын түгжрэлээр айлгаж, хүүхдийн төсвөөс хулгайлдаг боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

СОНГУУЛЬД АЛЬ Ч НАМ ЯЛСАН ШАР ХАШАА, АВТОБУСНЫ ШАХААГ

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ЁСТОЙ

Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийг удирдсан албан тушаалтнууд түгжрэл дээр дөрөөлөн багагүй хөлжив. Шар хашаа, боржин чулуу, удаах нь сургуулийн шар автобус болж таарлаа.  Өнгөрсөн мягмар гарагт нийслэлийн удирдлагууд, сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хамт сүр дуулиантай хүлээж авсан шар автобусны нэг бүрийн үнийг 130,000 ам.доллар гэж хотын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан. Гэвч Хятадын Дунфэн (Dongfeng) компани  үйлдвэрлэдэг энэ төрлийн автобус тус улсын цахим худалдааны Аlibaba.com сайт дээр 43,980-44,980 ам.долларын хооронд зарагдаж байгааг бараг л интернэтэд холбогддог хүн бүр ил болгов. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “Хүүхдийн автобусны үнийн асуудал нэлээд газар аваад байна. Хэдэн сарын өмнө танхимыг Хятадын танхимаар дамжуулан үнийн санал аваад өгөөч гэж байсан.  Гурван жилийн хүүгүй зээлээр 65.200 ам.доллаар гэсэн үнийн санал Кинлун (KingLong) компани өгсөн. Зээлээр, хоёр дахин бага үнэтэй” хэмээн бичжээ. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобус худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн автобус үйлчилж байгаа. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургуулийн сурагчдыг сургуулийн автобус үйлчилгээнд бүрэн хамруулна. Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэсэн өгсөн таван автобус уг төслийн эхлэл юм. Нийт үнэ нь 650,000 ам.доллар. Төслийн хүрээнд хотын захиргаа нийт 200 сургуулийн автобус худалдан авна гэж тооцоолж байгаа. Хэрэв нэг бүр нь 130,000 ам.долларын үнээр 200 автобусыг худалдаж авна гэж тооцвол 74.2 тэрбум төгрөг болно.  Үүнээс хоёр дахин бага үнээр буюу 65,000 ам.доллароор авбал 37.1 тэрбум төгрөг болж байна. Харин Alibaba.com сайт дээр борлуулж буй 44,980 ам.доллароор  тооцож үзвэл 25.6 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Сургуулийн автобус төсөл”-ийг хэрэгжүүлэгчид Alibaba.com сайтын ханшаар автобус худалдан авч, төрд нийлүүлснээр 50 тэрбум төгрөг халаасалж дөнгөх нь. Сургуулийн автобусыг гурван жилийн хугацаанд буцааж төлөх нөхцөлтэйгээр авч байгаа гэдгийг албаны хүн хэлсэн бөгөөд төсвөөс 350 тэрбум төгрөгийг ирэх гурван жилд нийтийн тээврийн шинэчлэлт, сурагчдын унаанд зарцуулах төлөвлөгөө гаргасан байдаг.

Ямартай ч ийнхүү дэлхийг хэрсэн интернэт худалдаа сурагчдад зориулсан автобусны жинхэнэ үнийг тогтоов. Харин “Сургуулийн автобус төсөл”-ийг хэрэгжүүлэгч нийслэлийн албан тушаалтнууд энэ удаагийн таван автобусныхаа талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Уг төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд санаачлагчдынх нь зүгээс Улаанбаатарын иргэдийг хамгийн бухимдуулдаг замын түгжрэлийг бууруулах нэг шийдэл хэмээн зарлаж байлаа. Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэгчээр ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ хүргэдэг эцэг, эхчүүдийг нэрлэсэн. Тиймээс сургуулийн автобус явуулж туршихад, замын түгжрэл  гурван хувиар буурсан гэх дүгнэлтийг ч танилцуулсан удаатай. Мөн алслагдсан гэр хорооллын  хүүхдүүдэд аюулгүй, ая тухтай орчин бий болох зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөн төрд шахаа хийх үндэслэлээ тайлбарласан  нь бий. Өмнө нь нийслэлийн удирдлагуудын төрд өндөр үнээр шахсан шар хашаа ч Хятадын цахим худалдааны сайтад олон дахин хямд байгаа нь ил болж байлаа. Удалгүй монгол инженерүүд тооцоо хийж үзээд, нийт 700 сая төгрөгийн өртөгтэй 4850 ширхэг хашааг ердөө 200 сая төгрөгөөр хийж болохыг мэдэгдсэн юм. Түүнийг хууль хяналтын байгууллагууд нүдээ аниад өнгөрөөсөн. Харин нийслэлийн удирдлагуудын энэ удаагийн хэтийдсэн үйлдэлд хэн хариуцлага тооцож дөнгөх бол.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(92.40.176.149) 2020 оны 10 сарын 18

Tendering ni tsutslaad mungiig ni erguulj tuluuleed dahin online hudaldaaniih ni uneer uls uuruu oruulj irvel tulbur 3 dahin buurah yum bna.

0  |  0
Irgen(202.9.40.60) 2020 оны 10 сарын 18

Tor Tumen nudtei. Gedeggui. Gedeg. Sen. iyl bolood bnaa baa.

0  |  0
Ээн(66.181.183.33) 2020 оны 10 сарын 16

Идэх юм олдохгүй улаан цайм болждээ ман

0  |  0
Иргэн:(192.82.72.245) 2020 оны 10 сарын 16

Үнэгүй зууш зөвхөн хавханд л байдаг гэдэг биз дээ.

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 16

Хот бол одоо дарга эрх мэдэлтэнгүүдиын баяжих саалийн үнээ болоод удаж байна.хотын даргаа зөв хүнээр сонгож хотын ажлыг сайжруулахгүй бол хотын иргэдийн итгэлийн салхи удахгүй эргэж буцна.аймгуудал эргэж эхэлсэн байна.цаг хугацааны асуудал

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 16

Хот бол одоо дарга эрх мэдэлтэнгүүдиын баяжих саалийн үнээ болоод удаж байна.хотын даргаа зөв хүнээр сонгож хотын ажлыг сайжруулахгүй бол хотын иргэдийн итгэлийн салхи удахгүй эргэж буцна.аймгуудал эргэж эхэлсэн байна.цаг хугацааны асуудал

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 16

Дагва нийслэлийн хөрөнгөөр итх дарга байхдаа туйлсан хүн атг шалгагдаж байгаа гэсэн одоо хотын дарга болох сонирхолтой наад шуналаа болиоч

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 16

Одоо тэр хулгайч нар чинь нийслэлд сонгогдоод дагва батбаясгалан нар хотын дарга болно гээд явж байна шүүдээ.иым л хүмүүсийг сонгож байдаг хохь чинь.батбаясгалан бол монголын 1 номёрын хулгайчын туслах хийж байсан хүн.олон хулгайд оролцож тусалсан хүн дээ.

1  |  0
зочин(202.170.80.25) 2020 оны 10 сарын 16

ёоо арай арай

0  |  0
Иргэн(103.229.121.65) 2020 оны 10 сарын 16

Шалгаж нотлогдвол эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй!!!

0  |  0
Top