-Сургуулийн автобусыг 2-3 дахин бага үнээр авах боломжтой байжээ-
Нийслэлээс хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өчигдөр (2020.10.14) таван ширхэг “Сургуулийн автобус”-ыг нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өгсөн. Энэ мэдээ эхлээд уг нь баярт мэдээ байлаа. Хүмүүс талархаж, хэвлэлүүд "САЙН МЭДЭЭ"-гээр онцолж, нэг ч гэсэн зөв ажил байна хэмээн алга ташиж байв. Гэтэл хүүхдүүдийг автобустай болгох гэсэн өнөө "ажил"-ын чинь ард хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө хумслах гэсэн "арга" хамтдаа явж байсныг олон нийт илчилж эхэллээ.
Автобус тус бүрийн үнэ 130,000 ам.доллар гэж Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн. Тэгвэл өнөөдөр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн фэйсбүүк хуудаснаа сургуулийн автобустай холбоотой анхаарал татсан зүйл бичжээ.
Тэрбээр “Хүүхдийн автобусны үнийн асуудал нэлээд газар аваад байгаа юм байна. Хэдэн сарын өмнө Танхимыг Хятадын танхимаар дамжуулан үнийн санал аваад өгөөч гэж байсан. ДАФ Эрээн нөхцөлтэй 3 жилийн хүүгүй зээлээр 65.200$ гэсэн үнийн санал KingLong компани өгсөн. Зээлээр тэгээд 2 дахин бага үнэтэй” хэмээн бичжээ.
Тэгвэл Хятадын alibaba.com сайт дээр Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн автобусуудтай ижил төстэй автобусыг 43,980-44,980 ам.долларын хооронд худалдах зар байгаа юм.
Мөн нэг зүйлийг сонирхуулахад, МҮХАТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн постод дурдагдсан 65,000 ам.долларын үнэтэй сургуулийн автобус alibaba.com сайт дээр 25,000-35,000 ам.долларын хооронд зарагдаж байна.
Тодотгоход, энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдана. Өчигдөр Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэсэн өгсөн 5 автобус уг төслийн хүрээнд эхний ээлжинд орж ирсэн юм.
Төслийн хүрээнд Монгол Улс нийт 200 сургуулийн автобус худалдан авна гэж тооцоолж байгаа. Хэрэв 130,000 ам.доллароор тэр 200 автобусыг худалдаж авна гэж тооцвол 74 тэрбум 204 сая төгрөг болно.
Хоёр дахин бага үнээр буюу 65,000 ам.доллароор авбал 37 тэрбум 102 сая төгрөг болно. Харин Alibaba.com сайт дээр борлуулж буй 44,980 ам.доллароор (Өнөөдрийн байдлаарх үнэлгээ) тооцож үзвэл 25 тэрбум 623 сая төгрөг болохоор байна.
Ийм л байна даа. Ичиж амьдар, дарга нар аа!
Сэтгэгдэл ( 23 )
Jagaa ah helsen biz de.odoo yay gh ve de.etsesiin songoltiig ta hiisen.tanii l songoson humuus
Та нарын сонгосон нам ийм л юм хийнэ энэ 4 жилд
МОННИСИЙН ЧУЛУУН ГЭЖ ШУНАЛТАЙ ОНГИРОО САЙХАН НӨХӨР БНАА
хятадын х бол осолтой. Сонгуулийн хэдэн төгрөг босгож дээ МАН
iiml tsaisan hulgaichdiig songoj bgaamdaa.hvvhdees hvrtel..
АТГ хурдан шалгаад мөнгө хуссан гаруудыг олонд ил болго ард түмэн шаардаж байна.
44000 $ unetey awtobus GEJ KHAANA BAYSAN YUM BE ? BUU IIM KHUDLAA YUMAAR OROLDOJ KAIF AWCH BAYGAACH < ORKUUD MINI
Monnis oruulj irsen bh
Dongfeng avtobus bsanshd.ereen nuhtsluur hamgiin ihdee 50k $ hetrehgui.gaali 15.5% ub t irhed 500k tugrug .aimaar selemdeh yumaa
hulgaich nariig zailuul
Тээврийн зардал бодож олоход амархан шдээ машин оруулж 1 контейнерт 4 машин ирдэг нэг машинаас 500$ авдаг харин 1 контейнерт нэг автобус ирсэн гэвэл 2000$ л болно шдээ бараг 1 автобус нугалаад бас хугалсан үнээр оруулж байна шдээ. Бид яг л амьтны фирм гээд зохиол дээр гардаг амьтадтай ижилхэн болж дээ ийм тэнэг гахай нараар удирдуулах сонголтыг хийсэн
49 тэрбум төгрөг хусахнээ.
харахад адилхан шар автобус боловч нарийн харвал марк нь өөр өөр байгаа юм биш үү, угаасаа хятадад харахад адилхан юм хирнээ чанар нь тэс өөр өөр юмнууд байдаг шүү
Авилгатай тэмцэх газар унтаж байна уу? Сэрээд шалгаж байна гээд сонгуулийн 4 жил өнгөрөх биз дээ.
Манын гахай нараас т нар юу хүсээ бэ май шудрага ёсуу
Oo odoo yaltai bil ee. ugaasaa engen gej medseer baij songodog shuu dee. Yun ter tagnuul, tsagdaa, avilga-tai temtseh gazar. Bugdeeree neg tal. Saihan doo. Iim yuman deeree naaduulchin jihteihen ev negdeltei.
Oo odoo yaltai bil ee. ugaasaa engen gej medseer baij songodog shuu dee. Yun ter tagnuul, tsagdaa, avilga-tai temtseh gazar. Bugdeeree neg tal. Saihan doo. Iim yuman deeree naaduulchin jihteihen ev negdeltei.
Яахав яахав өөрсдөө сонгосон одоо дахиад сонгоно биз жоохон зоос унагааг унагааг гэмгүй гэмгүй
ичиж амьдар эднуусийг шалгаж байдаг газарт нь суулга
Арай хэтэрнээ.Амарсайхан одоо болиочээ.АТГ шалгаачээ.Иьт луйвар
tagnuul, zagdaagiinhan yaraltai shalgaj ....ulsiin horongoor oorsdoo bayjij baigaa asuudliig shalga!!!\nHeidi boltol busduin hog novshiig 4-5 dahin ondor yneer hulhiduulj , oorsdiigoo huurah ve ????!!!!
ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ГААЛЬ ЭНЭ ТЭРЭЭ БОДООД ҮЗЛДЭЭ. СДА ДАНДАА ХЭРҮҮЛИЙН ВМ БИЧИЖ БАЙХЫ. ТАВАН ЦААС ИДЭЭЛИЗ УУГААЛИЗ СДА. СҮРТЭЙ ПИДДА ВЭ.
Яаралтай шалга