2020 онд Токио хотод албан ёсоор эхлэх төлөвлөгөөтэй байсан Олимпын их наадам түүхэндээ анх удаа хойшилж, цоо шинэ сорилтуудтай тулгараад байна. 2021 оны 7-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулагдахаар болсон эв нэгдлийн их наадам үзэгчгүй зохион байгуулагдах магадлал ч байсаар байна.
Энэхүү үйл явдалтай зэрэгцэн олимпын наадам хойшлуулснаас үүдэн Япон улсад учирч болзошгүй зургаан тэрбум ам.долларын хохирол, ОУОХ-ны гишүүнд авилга өгч, зохион байгуулах санал худалдан авсан байж болзошгүй дуулианууд олны дунд тархаад байна.
Харин 1964 оны Токиогийн олимпын наадамд анх удаа оролцож байсан Монгол Улсын хувьд 12 олимпын наадамд оролцсоны дараагаар дахин Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боломж олдож байна.
Олимпын наадамд оролцсон 56 жилийн түүхэндээ Монгол улс нийт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 спортын төрөлд 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль авч байсан.
Сэтгэгдэл ( 0 )