Худалдаа хөгжлийн банкнаас хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Худалдаа хөгжлийн банкны "Нарны зам" салбараас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус банкаар үйлчлүүлж байсан 38 настай эмэгтэйн тушаасан мөнгөнөөс нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт илрүүлсэн байна.

Улмаар хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэ(192.82.80.183) 2021 оны 08 сарын 24

139.5.217.149 зүгээр үү? өөрөө

3  |  0
(139.5.217.149) 2021 оны 08 сарын 24

sain mungu hevleed bai,udahgui yuanaar tugrugnii orond heregledeg bolno.

3  |  2
Top