Их хэмжээний ВАЛЮТ АЛДАГДСАН хэрэгт ХХБ-ны ажилтнуудыг холбогдууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны ШангриЛа дахь салбараас бүлэг этгээд, хуурамч бичиг баримт үйлдэн, их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Энэ хэргийг шалгаж, нэр бүхий дөрвөн этгээдийг саатуулаад байгаа ба сэжигтэн этгээдүүд нь байгууллагын тамга болон бусад холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хоёр сая ам.долларыг бэлнээр гаргуулсан байдаг. Одоогоор 1.5 сая ам.долларыг цагдаагийнхан олж тогтоогоод байгаа ба үлдсэн мөнгийг хайж байгаа аж.

Дээрх этгээдүүд нь залилсан валютаа “Урт цагаан”-ы валют арилжааны цэгт аваачиж солиулсан ба “Тэди” төвөөс iphone-12 загварын гар утас худалдан авсан байжээ. Мөн бэлэн мөнгөөр автомашин худалдаж авсан нь тогтоогдсон байна.

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч болон санхүүгийн албаны хэд хэдэн хүнийг мөн холбогдуулан шалгаж эхэлжээ. 

Учир нь хохирсон компанийн санхүүгийн албанаас хөрөнгө оруулалттай холбоотойгоор их хэмжээний бэлэн мөнгө гаргуулах тухай захиалгыг хэрэг гарахаас дөрвөн өдрийн өмнө Худалдаа хөгжлийн банканд хүргүүлсэн гэх нөхцөл байдал үүссэн гэх. Харин их хэмжээний мөнгөний захиалга орж ирсэн тухай мэдээллийг тус банкны ажилтнууд задруулж, сэжигтэн этгээдүүдтэй хамтран ажилласан байж болзошгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Banker(192.82.75.187) 2021 оны 06 сарын 29

Bitgii hutsatsgaa ta nar zeel guih bolhooro uheh gj bgam chine bank ordog bj ebankaa ch oligtoi ashiglaj chadahgvi hewtej baij hend ch yuch tohioldoj bolno shu

0  |  0
Z(202.126.89.142) 2021 оны 06 сарын 29

Odoo boltol ene uildel n baidag wmuu, 2011 onii ued tsalin orood mungu avaagui bhad 20, 30 myangaaraa dansnaas alga bolool baidag baisan. Ene bank hunii mungu buur ideed sursan wm bishuu

0  |  1
Тимжан(106.102.142.203) 2021 оны 06 сарын 29

2 сая доллар их мөнгө үү тэгээд

0  |  0
Ха ха(202.126.89.37) 2021 оны 06 сарын 29

Луйврын банк биш луйврын теллер. Банк дампуурвал бид дагаад дампуурна.

1  |  0
УБ иргэд (66.181.161.113) 2021 оны 06 сарын 29

Энэ луйварын банкыг хаах хэрэгтэй

0  |  2
Top