Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай, өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор тус дүүргийн 8,16,19,24-р хорооны хамран сургах тойргийн 3000 хүүхдээс 1000 хүүхдийг шинээр хамруулах юм. Ингэснээр сурагчид нийт 80 бүлэгт 128 багштайгаар 2732 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж, гурван ээлжээс бүрэн гарч, 2 ээлжинд шилжлээ.
Анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрэн хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг давхар бүрдүүлсэн жишиг сургууль боллоо.
Төслийн захиалагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )