ТАНИЛЦ: "Үдийн цай" хөтөлбөрт бүдэрсэн сургуулиудыг зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Үдийн цай" хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөв. 

Төрийн өмчийн 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс 33 сургуульд хяналт шалгалтад хамрагдсан аж. 2021 оноос "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгон хэрэгжүүлнэ. Гэтэл төрийн өмчийн 138 сургуулийн 74 нь зориулалтын, 59 нь зориулалтын бус цайны газартай байжээ.     

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор "Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 33 газарт хяналт хийсэн.

ТЕХНОЛОГИЙН ШАТ ДАМЖЛАГЫГ НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ БАЙХ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ: СХД-ийн Ирээдүй цогцолборын Хоёрдугаар бага сургууль, 129 дүгээр сургуулийн "Халиунбат арвижих" компани, СБД-ийн 71 дүгээр сургууль, БГД-ийн "Гурван тамир", "Жишиг эрдэм", БЗД-ийн "И Эс Эм" олон улсын сургууль, 32 дугаар сургууль, ХУД-ийн 10 дугаар сургууль, Эрдмийн гүүр шаардлага хангаагүй.  

ХҮНСНИЙ ХӨРГӨЛТ, МАХ НОГОО ЖИМС ХУУРАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНСНИЙ САВ БАГЛАА БООДОЛ ТӨРӨЛЖСӨН АГУУЛАХТАЙ БАЙХ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ: ХУД-ийн "Эрдмийн гүүр", БЗД-ийн "Арвис",  Гёте, 132 дугаар сургууль, 87 дугаар сургууль, 79 дүгээр сургууль, БГД-ийн Гурван тамир, 20 дугаар сургууль, 37 дугаар сургууль, 71 дүгээр сургууль, 129 дүгээр сургууль, 83 дугаар сургууль, 129 дүгээр сургуулийн "Халиунбат арвижих" компани, СХД-ийн Ирээдүй цогцолборын Хоёрдугаар бага сургууль шаардлага хангаагүй.

ХООЛНЫ ЖОР ТЕХНОЛОГИЙН КАРТЫГ МӨРДӨӨГҮЙ: ХУД-ийн "Эрдмийн гүүр", 10 дугаар сургууль, "Жишиг эрдэм", СХД-ийн 107 дугаар сургууль, 83 дугаар сургууль, 80 дугаар сургууль, 86 дугаар сургууль, 2 дугаар бага сургууль шаардлага хангаагүй байна.

ЕБС-ИЙН ОЙРОЛЦОО ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН БҮТЭЭГДЭХҮҮН БУФЕТЭЭР ЗАРЖ БАЙСАН ЗӨРЧИЛ: 20 дугаар сургууль, 79 дүгээр сургууль, 87 дугаар сургууль, Гёте, 132 дугаар сургууль, "Арвис"-д зөрчил илэрсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.47.17) 2020 оны 10 сарын 10

Үдийн цайгүй болоод л байлаа ОУ зээл аваад л хөтөлбөр хийгээд энэ төр нөг л бишээ

0  |  0
Irgen(122.201.24.239) 2020 оны 10 сарын 10

Ugaasaa surguuliin barilgad Tsainii gazar gej zurag tusuvd ne tusgagdaagyi Syrgyyli uursduu argalaad udii hurtel yavj irsen Baaz ne baihgyi yum chine CT shaardlaga hangahgyi ne todorhoi angid hool idih ne bas l buruu zamdaa hurnushyy dee Bodoh estoi asuudal

1  |  1
Po(192.82.70.33) 2020 оны 10 сарын 09

87 байнга шөл эсвэл каш будаатай шөл өгдөг гэх юм ингэснээмс нийтээр нь тараавал яадын болоо. 45 хүүхдийн мөнгө 5өдөрт 200мянга гарчдаг гээд бодхоор дунд нь цавчаа дэндүү юма

0  |  0
Top