САЙН МЭДЭЭ: Нийслэлийн сурагчид "SCHOOL BUS"-тай боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулсан тусгай үйлчилгээний 200 автобусны эхний ээлжийг үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ. Автобусны түрүүчийг өнөөдөр албан ёсоор хүлээн авч байна. 

2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуульд 182 автобусаар үйлчилж байгаа гэсэн тоог албаныхан өгч буй. Үүн дээр нэмж 200 автобус авахаар тооцоолсны эхний ээлжийн 75 автобусыг арваннэгдүгээр сар гэхэд үйлчилгээнд нийлүүлэхээр зорьж байгаа аж. 

Хүүхдийн автобусаар сурагчдад үнэ төлбөргүй үйлчлүүлэх ба хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих боломж бүрдэхээс гадна, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх давуу талтай юм.


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222(202.179.26.59) 2020 оны 10 сарын 13

ОНЦСАЙН. ДАХИАД Ч АВТОБУС НЭМ НЭМ. ХИЙЧЭЭЛ СУРГУУЛЬ ОРОХ ҮЕЭР ЮУН ХОТ БИТГИЙ ХЭЛ АЙМАГ СУМАНД Ч ТҮГЖИРДЭГ БОЛООД БАЙНА.

0  |  0
иргэн(203.98.77.101) 2020 оны 10 сарын 13

гамтай цэвэр эдлэх юмсан даа

0  |  0
Irgen(103.212.119.191) 2020 оны 10 сарын 13

Odoo huuhduuddee eniig tsewer gamtai heregleh talaar sain heleerei. Oorsdoo orkooroo duusag, niitiin ezemshiliig arig gamtai heregleh yostoi.

0  |  0
равдан(66.181.161.3) 2020 оны 10 сарын 13

ёсой сайн\n байна

0  |  0
Top