Apple компани iPhone12-ын дөрвөн загварыг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Apple компани iPhone 12 утасны дөрвөн шинэ загварыг танилцууллаа. iPhone 12 mini, iPhone 12,  iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загварууд нь шинэ iPad Air-тэй ижил А14 процессортой, OLED дэлгэцтэй юм. Энэхүү дэлгэц нь эрчим хүчийг маш бага хэмжээгээр ашигладаг аж.

iPhone 12 нь 5G сүлжээг дэмждэг, MagSafe соронзон тогтоогчтой гарчээ. Ийнхүү хэрэглэгчид хэтэвч, цэнэглэгч зэргийг нааж тогтоох боломжтой болсон байна.
 

iPhone 12 mini нь хамгийн жижиг загвар бөгөөд 5.4 инчийн дэлгэцтэй.
 

iPhone 12 нь 6.1 инчийн дэлгэцтэй бол iPhone 12 Pro-г гангаар хийж, гадаргууг нь шилээр бүржээ. Энэхүү загвар нь гурван камертай. Өргөн өнцгийн, алсын, хэт өргөн өнцгийн 12 MP камер нь шөнө зураг авахад гайхалтай зохицжээ.
 

iPhone 12 Pro Max нь хамгийн том загвар бөгөөд 6.7 инчийн өргөн дэлгэцтэй. Ерөнхийдөө iPhone 12 Pro загвартай төстэй аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top