“Apple” iPhone 12 Mini загварын үйлдвэрлэлийг зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

АНУ-ын “Apple” компани “iPhone 12 Mini” загварын ухаалаг утасны үйлдвэрлэлийг зогсоожээ. Шалтгаан нь борлуулалт маш бага байгаатай холбоотой гэнэ.

“TrendForce” маркетинг компанийн мэдээлснээр, тус загварын үйлдвэрлэлийг энэ оны хоёрдугаар улиралд зогсоожээ. Учир нь эл загварын утас “iPhone12”, “iPhone 12 Pro” болон “iPhone 12 Pro Max” загварын борлуулалтаас бага байжээ. Тиймээс “Apple” компани “iPhone 12s” цувралын хүрээнд мини хувилбараас татгалзаж, гурван загвар танилцуулна гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус компани iPhone 12 шинэчилсэн загвараа танилцуулсан билээ. Тухайн үед энэ загварын жижгэрүүлсэн хувилбар “iPhone 12 Mini”, дэвшилтэд хувилбар болох “iPhone 12 Pro” болон түүний томсгосон “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг танилцуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top