Яслийн эрх зүйн орчин бүрдүүлэхэд оюутны оролцоог дэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэдний сонирхол, бие физиологи, сэтгэхүйн онцлогт тохирсон арга зүйгээр эрүүл мэндийн цогц боловсрол олгоход НҮБ-ын Хүн Амын сангаас боловсруулсан  Олон улсын арга зүйн удирдамж  чухал дэмжлэг болсныг онцоллоо.

Эрүүл мэндийн хичээлийн заах арга зүйг сайжруулах, энэ чиглэлээр багш бэлтгэх, эмч нийгмийн ажилтныг сургалтад оролцуулах, эцэг эхийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйгаа сайд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор яслийн тогтолцоог сэргээхээр тусгасныг хэлэлцэн бэлтгэл ажлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхийг дэмжих талаар харилцан санал солилцож, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top