АНУ-д Чингис хааны тухай үзэсгэлэн гарч байна

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

АНУ-ын Орегон мужийн Портленд хотод “Чингис хааны амьдрал ба өв” нэртэй үзэсгэлэн гарч байна.

Орегон мужийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейгээс санаачлан дээрх үзэсгэлэнг зохион байгуулж буй аж.

Үзэсгэлэнг нээхээс өмнө Монголын эрдэмтэд болон 13 дугаар зууны Монголын байлдан дагууллын талаар дагнан судалдаг америк эрдэмтэд оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн тал нутаг, Монголчуудын сэргэн мандалт, Торгоны зам, Чингис хааны дараах Монгол, Өнөөгийн монгол гэсэн таван дэд сэдвээр гарч байна.

Чингис хааны тухай өгүүлэх энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
 


Эх сурвалж: Pamplin Media

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зарлиг(202.179.27.22) 2020 оны 10 сарын 26

Чингис хааны заарлигаар бол Монголын коммунистууд толгой дараалан цаазлуулж МАН ыг 100 жил цөлөх ёстой гэв.

1  |  0
mandaa(203.91.115.53) 2020 оны 10 сарын 26

odoo hujaa nar dugaraach anu -g chadahgui l dee\n

2  |  0
Top