БШУЯ "Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг санууллаа

2020 оны 10 сарын 28

"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгсөн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тушаалыг мөрдөж ажиллахыг сануулж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НЭР(66.181.185.76) 2020 оны 10 сарын 28

Тэгж чадахгүй усан нүдтэй цусан зүрхтэйгээ мэдэхгүй байж үхсэн ацны сүнсний баяр тэмдэглэх зүгээр мөрөөрөө амьдар

0  |  0
НЭР(66.181.185.76) 2020 оны 10 сарын 28

Үнэхээр сүнсний баяр хиймээр байвал 4нүдтэй халтар банхарын нулимс нүдэндээ түрхчих.Сүнс сүг хардаг хараа чинь нээгддэг юм

0  |  0
Зочин(202.179.2.6) 2020 оны 10 сарын 28

Энэ ч дэмий зүйл шүү. Юун сүнсний баяр дуурайх юмаа олж дууриасан дээр

0  |  1
иргэн(202.179.24.3) 2020 оны 10 сарын 28

сануулаад байлгүй шууд хориглох ёстой

1  |  1
эсэргүүцэгч(66.181.188.64) 2020 оны 10 сарын 28

Зөв ийм баяр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө.хийхгүй байх нь зөв.

0  |  1
mongol(202.21.100.210) 2020 оны 10 сарын 28

zov sh dee yun sunsnii bayar mongolchuud suns suudrees ali bolox xol baixyg boddog ard tumen xudaldaany gazruud bolon bar tsengeenii gazruud orlogoo bodoj tenegtej bdag uund xatuu arga xemjee avax xeregtei

1  |  1
Top