RED BULL баг "Монголыг доромжилсон" Макс Ферстаппенд сануулга өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

"Формула-1" уралдааны Португалын Гран При тэмцээний өмнөх бэлтгэл дээр “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппен Ланс Строллтой мөргөлдөж, замаас гарсныхаа дараа түүнийг “тэнэг”, “монгол” гэж доромжилсон талаар бид мэдээлсэн.

Олон нийтийн “Mongol Identity” байгууллагаас Макс Ферстаппенд ил захидал бичиж, монголчуудаас уучлал гуйхыг шаардсанаар асуудал олон улсын түвшинд гарсан юм.
 

Уралдааны дараа чимээгүй байсан Red Bull баг ч арга хэмжээ авахгүй бол орчин үед арьс өнгөөр ялгаварласан хэл аманд унана гэж айжээ. Тэнэг гэж хэлүүлсэн Ланс Стролл нь ази гаралтай тамирчин байсан нь ч гал дээр тос нэмсэн юм.

Гэхдээ тэд хатуу чанга арга хэмжээ авсангүй. Ухуулан сэнхрүүлэх ажил хийснээ сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Багийн зөвлөх Хельмут Марко “Бид Макс Ферстаппентой ярилцаж, дахин ийм зүйл хийж болохгүй гэдгийг тайлбарласан. Манай тамирчин сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн” гэж ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Ян Ламмерс: Ферстаппен монголчуудыг доромжлоогүй

Монголыг доромжилсон Макс Ферстаппеныг уучлал гуйхыг шаардав

Формула-1: Өрсөлдөгч тамирчнаа “Тэнэг Монгол” гэж доромжилжээ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 31

Ugaasaa mongol uls gej 1990 onoos hoish baihaa bolison

0  |  1
Зочин(202.9.47.29) 2020 оны 10 сарын 31

Монголчууд тэнэг гэдгийг үнэн хэлжээ.

0  |  1
эгэл(103.212.116.133) 2020 оны 10 сарын 28

улаан бух -энэ баг арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмжигч баг байна. Ийм багийг уралдаанд орох эрхийг хасах ёстой. Голландууд арьс өнгөөр ялгаварлах үзэлтнүүд юм байна

0  |  0
mnbvc(88.116.92.142) 2020 оны 10 сарын 28

ter udahgui mashintaigaa shataj uhne

0  |  0
Зочин(139.5.217.49) 2020 оны 10 сарын 28

Энэ нөхөр үхсэн.

0  |  0
. (176.54.104.160) 2020 оны 10 сарын 28

Ooroo ch teneg tsaraitai yum bna

0  |  0
wK7kG3TJkqo(192.82.76.48) 2020 оны 10 сарын 28

TT6Mc6DRVs0

0  |  0
Zochon(85.218.48.83) 2020 оны 10 сарын 28

Mongol huniig eldbeer helj bn geed gomfollohiin oronf eh oronoo shirheg chuluug Ch uud ni tataj uursduu soeltoi hariltsaj surtdgaa.Abto zamaar aytaihan yabdaggii,durem baridagui,yabgan Hunde Gartsan deer zam tabij gargddagguig meddeg bolood l ingej heljdee.zarim 1 gadaad amidragch bui Mongolchuud Arhi- ih uudag,eh ornoo ih muu yaridagaa boliibol taarna.Eh ornooo Buren medehgui Hun l gadaad ulsad Mongol neree muulj yabas

0  |  0
Зочин(66.181.184.18) 2020 оны 10 сарын 28

Чёчёнүүд

0  |  0
Top