"Формула-1" уралдааны Португалын Гран При тэмцээний өмнөх бэлтгэл дээр “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппен Ланс Строллтой мөргөлдөж, замаас гарсныхаа дараа түүнийг “тэнэг”, “монгол” гэж доромжилсон хэргийн дуулиан намдаагүй л байна.
Олон нийтийн “Mongol Identity” байгууллагаас Макс Ферстаппенд ил захидал бичиж, монголчуудаас уучлал гуйхыг шаардсан ч Формула-1 болон “Ред Булл” багаас ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа. Гэхдээ Red Bull багийн зөвлөх Хельмут Марко “Бид Макс Ферстаппентой ярилцаж, дахин ийм зүйл хийж болохгүй гэдгийг тайлбарласан. Манай тамирчин сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
“Mongol Identity” байгууллагын ерөнхийлөгч Ууганаа Рамсай “Formula1news” сайтад ярилцлага өгөхдөө “Бид нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйхыг л хүсэж байгаа болохоос тамирчныг шийтгэ гэж шаардаагүй. Хүн болгон алдаа гаргадаг. Макс Ферстаппентой ярилцаж, сануулга өгсөн гэдэг нь тэр багийн дотоод асуудал, бидэнд хамаагүй. Олон нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйх нь дараа үед анхааруулга, сануулга болох ёстой юм” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Дээд язгуурт Чингисийн Монголын үр садыг доромжилсон хүнд ямар хараал өөрт нь ирэхийг таашгүй.
Balait amitaniig Mongol oruulj boloxgui xumuusiin listend bich. Down syndromtoi xumuusiin umnu bas uuchlal guix yostoi ene balair. Down syndromtoi xumuus teneg bish. Ene uuruu teneg.
bidend olon ulsad ajilladag mafia heregtei bna.
Ene neg teneg tsaraitai yum bushuuhan uuchlal guichihad yanaa
ternii nuuriig sain har egchbduu bugd jg adilhan caraitai sagsuu hiirhel ihtei etgeed dee
ggggg
урагш биш арагш явтал нь бөөлүүлнэ шүү гэдгийг л ойлгуул
*** mongols