ОХУ-ын алс дорнодын бүс нутагт байх Өвөр Байгалийн хязгаарт орших “Аргунский”, “Жерловое” гэх хоёр орд дээр түшиглэн ураны уурхай байгуулахаар болжээ.
Ураны уурхай байгуулах нийт зардал 18 орчим тэрбум рубль болох тооцоо гарсан бөгөөд жилд 2.5 мянган тонн уран олборлох чадалтай уурхайн дэд бүтцийг цогцлоох аж.
Ураны уурхайн төслийг “Атомредметзолото” компани санаачилж, гүйцэтгэгчээр “Приаргунский” уул уурхай, химийн үйлдвэрийн нэгдэл компани ажиллахаар болжээ.
Төслийн эхний шатны бүтээн байгуулалтад таван тэрбум рубль зарцуулна. Дээрх хөрөнгөөр олборлолтын талбай арих, ашиглалтад орох урьтал ажлуудыг гүйцэтгэхэд зарцуулахаар болсон байна.
Өвөр Байгалийн хязгаар нь ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2008 оны гуравдугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, 431.5 мянган км2 газар нутагтай нутаг юм.
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл ( 0 )