Орос-Монголын хилээс холгүй орших Өвөр Байгалийн хязгаарын Куэнга голд зорчигч тээврийн автобус осолдсон хэрэг энэ сарын 01-ний өдөр гарчээ 19 хүн амиа алдан, 21 хүн бэртэж гэмтжээ. Бэртсэн 21 хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэн сэргээн засах эмчилгээ хийж байна.
Автобус 6.7 метрийн өндрөөс унахад гол бүрэн хөлдсөн учраас автобус эгцээрээ доошоо унасан нь амиа алдагсдын тоог нэмэгдүүлсэн гэж аврах албаныхан мэдээлжээ.
Том оврын автобус Серенск мужаас Чита хот хүрэхээр гүүр гаталж байхдаа осолдсон байна. Шинжээчийн эхний дүгнэлтээр жолоодлого алдаж, урд талын хоёр дугуй хяналтгүй болсны улмаас осол болсон байж болзошгүй аж.
ОХУ-ын Онцгой байдлын яамны шийдвэрээр ослын газарт хоёр нисдэг тэрэг илгээн аврах ажиллагаа зохион байгуулжээ. Түүнчлэн ОХУ-ын засаг захиргаа ослыг мөрдөн шалгах хороо байгуулан ослын дүгнэлтийг нэн даруй гаргахыг үүрэг болгосон байна.
ОХУ нь зам тээврийн осол аваарын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн жил 18.2 мянган зорчигч ослын улмаас амиа алджээ. Авто ослын шалтгааны дийлэнхийг замын чанар, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрэм мөрдөөгүй гэх шалтгаан эзэлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )