Жил бүрийн намрын адаг сараар Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран орон нутагт Улсын бүсчилсэн орос хэлний сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг билээ.
Тэгвэл Мандалговь хотын "Эрдмийн далай" дунд сургууль дээр зүүн бүсийн орос хэлний сонгон шалгаруулалт амжилттай явагдлаа.
Уг сонгон шалгаруулалтын үр дүнгээр эхний есөн байр эзэлсэн төгсөх 12 дугаар ангийн сурагчдад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )