Ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа

2020 оны 11 сарын 04

Тал хээрийн бүсэд булаг шанд ховор, жилийн ихэнх улиралд хур тунадас бага байдгаас зэрлэг амьтад ундаалах усны хомсдолд орж харангадах, дайжих явдал тохиолддог. Мөн хоол тэжээл, усны хомстлоос шалтгаалан зэрлэг амьтад суурин газарт орж ирэх, замд хашигдах, хашаа хаалтад хавчуулагдаж эрсдэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүний эсрэг авч хэрэгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг нь тэднийг идээшилж, бэлчээрлэдэг нутагт нь уст цэг байгуулах явдал юм.

Дээрх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас дүйцүүлэн хамгаалал хийж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран хээрийн амьтдад зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа.

Энэхүү худаг нь нарны эрчим хүчээр хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нартай үед тодорхой давтамжаар цөөрөм рүү ус шахаж хуримтлуулдаг. Уст цэгтэй болсноор хөхтөн амьтад, шувуудын тоо толгой, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top