Зайны сургалтын талаар олон улсын чуулга уулзалт боллоо

2020 оны 12 сарын 05

Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан соёлын төвөөс Москвагийн багшийн их сургууль, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч, шинжээчид оролцсон “Нээлттэй боловсролын хэрэгсэл, нөөц бололцоо болон орос хэл дээрх зайны сургалт” сэдэвт Олон улсын чуулга цахим хэлбэрээр явагдлаа.

Москвагийн багшийн их сургуулийн санаачилгаар энэ жил уг форум нь дэлхийн гурван улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд тун саяхан Бүгд Найрамдах Киргиз улсад явагджээ.

ОХУ, Монгол Улс, Австри, Израиль, Болгар, Франц, Беларусь, Хорват, АНУ, Герман гэх мэт дэлхийн 26 орны мянга гаруй оролцогчийг нэгтгэсэн уг арга хэмжээ нь Монгол Улсад явагдлаа. Удаах ээлжийг Бүгд Найрамдах Армен улс буухиалан гардаж авч байгаа аж.

Боловсролд ковидын дараах үед ихээхэн өөрчлөлт орлоо. Өмнө нь зайны сургалт нь тренд байсан бол сүүлийн хэдхэн сарын дотор дэлхий нийтийн багш нарын хувьд бодитой зүйл болон хувирав.

Чуулганы ажилд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн профессор, хэл бичгийн ухааны доктор,  А.С.Пушкины нэрэмжит алтан медальт, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн Хүндэт профессор, Новосибирскийн Улсын багшийн их сургуулийн Хүндэт доктор, Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор, 2013 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар төрийн дээд шагнал “Найрамдлын одон” авсан, Монгол Улсад орос хэл судлалыг хөгжүүлэх үйлсэд өөрийн амьдрал, хэмжээлшгүй их зүтгэлийг зориулж буй Сосорбарамын Эрдэнэмаам Багш, монгол, орос сургуулиуд, Монгол Улс ба бусад улс орны их дээд сургуулиудын удирдлага, багш, орос хэл бусад хичээлийн багш, боловсролын удирдах бүх түвшний байгууллагуудын төлөөлөл, багшийн боловсрол, шинжлэх ухааны системд ажиллаж буй эрдэмтэн практик ажилтнууд, олон нийтийн төлөөлөл, сонирхсон бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.97.135) 2020 оны 12 сарын 05

Маск зүүдэггүй малнууд вэ

1  |  0
Top