ТЦА: QR кодыг ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН хэргийг таслан зогсоолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол дотооддоо илэрснээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Автозам, иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон ч зайлшгүй шаардлагатай 11 чиглэлийн 13 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. 

Ингэхдээ тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын автомашинуудад Нийслэлийн онцгой комиссоос QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд QR кодыг хуурамчаар үйлдсэн тохиолдлууд гарах болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүнчлэн уг кодыг хуурамчаар үйлдэх боломжгүй бөгөөд онцгой комиссоос өгсөн QR кодны мэдээлэл цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим санд орсон байгаа аж. Улмаар цагдаа нар дээрх кодны мэдээллийг газар дээр нь шалгаж, зөрчил гаргасан иргэдэд шийтгэл оногдуулж, хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Top