Уул уурхайн магнат Роберт Фридландын “SmarterMarkets” подкастад өгсөн ярилцлагаас CEO.CA сайт онцолсныг бүрэн эхээр хөрвүүлэн толилуулж байна.
Бид Өмнөд Африкийн Кэйп Таун хотоос Лимпопо хот руу тэрбумтан Роберт Фридландын хувийн онгоцнуудын нэг “Gulfstream G450” онгоцоор нислээ. Тэрбумтан өөрөө “Dassault Falcon” онгоцоороо аялах илүү дуртай аж.
Түүний “Ivanhoe Mines” компанийн Африк дахь уурхайнуудыг үзэхээр Фридландтай хамт ирсэн хөрөнгө оруулагчид Лимпопогийн нисэх онгоцны буудлаас тусгай автобусаар зочид буудал руу хөдлөв. Автобус эцсийн зогсоол дээр дөхөж ирэх зуур Фридланд сэтгэл догдолж буй нь эрхгүй мэдрэгдэнэ. Зочид нь аюулгүйн бүсээ тайлж байх зуур тэрбээр автобуснаас үсрэн гарч, зочид буудал руу яаран алхангаа сансрын холбооны үүрэн утсаар ярина. 2014 онд Африкт хэдэн өдрийг хамт өнгөрүүлэхдээ Роберт Фридланд мартагдахын аргагүй сэтгэгдэл төрүүлэв. Би түүн шиг зангарагтай юм уу эрч хүчтэй хүнтэй амьдралдаа таарч байгаагүй.
Роберт Фридланд (1950.08.18) өөрийнхөө үеийн хамгийн их амжилттай яваа хайгуулч, уул уурхай хөгжүүлэгч бөгөөд Канад, Монгол, Конго зэрэг улсад дэлхийн хэмжээний хэд хэдэн уурхайг санхүүжүүлэн, удирдаж яваа нэгэн. Түүний “Ivanhoe Pictures” компани 2018 онд “Галзуу баян Азиуд” шилдэг кино хийснээс гадна хөрөнгө оруулагчийн хувиар Роберт Фридланд “XM Satellite Radio” радиог эхнээс нь дэмжигчдийн нэг байсан юм. Бизнесийн карьераа эхлүүлэхээс өмнө коллежийн оюутан байхдаа Фридланд “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобстой оюутны байранд нэг өрөөнд суудаг байснаас гадна Орегоны хуаранг тэргүүлдэг байв. Эндээс л Жобс компанийнхаа нэрний санааг олсон байдаг.
Фридланд амьдралынхаа өргөн их туршлагаас өнгөтөөр ярьж өгнө. Тэрбээр мөн айдаст автуулах чадвартай. Конгод байхад тэр хумхааны шумуулд миний цагаан, зөөлөн арьс их таалагдана гэж ямар ч нүүрний хувиралгүй шулуухан хэлж байв.
Тэр надад Ерөнхийлөгч Доналд Трампыг санагдуулдаг. Тэрбээр Америкийн тэрбумтнуудын сонгодог төлөөлөл, хурц, тод үг хэл хэрэглэдэг, орчин цагийн соёлыг гарамгай мэддэгээс гадна хэвлэлтэй өнө удаан байлдаж буй түүхтэй. Фридланд хэвлэлд тун ховор ярилцлага өгдөг. Түүнийг өөрийнхөө “Abaxx Technologies” барааны биржийн стартап компаниа сурталчлахаар анхны подкаст ярилцлага өгснийг дуулаад Жоу Роган саяхан Канье Уэсттэй хийсэн ярилцлага шиг маш их сонирхол татав.
Ярилцлага Монголын тэмээн пологийн талаар яриагаар эхлэв. “Энэ бол маш ширүүн тоглоом. Тэд поло тоглож эхлэх үед бөмбөг нь хүний толгой байсан юм шиг байгаа юм. Энэ нь Чингис хаан болон түүнээс ч эрт үе гэсэн үг л дээ”.
Коронавирусний талаарх яриаг нь сонсвол Фридландын өвөрмөц үг хэлний мөн чанарыг ойлгох болно. “Юньнань дахь нэгэн агуйгаас сарьсан багваахай гарч нисэв. Түүнийг Уилмер гэдэг байсан ч байж магадгүй. Тэр Хятадын өмнөд нутагт гахайд зориулсан будааны тэжээл рүү сангасаа унагав. Сарьсан багваахайн тэр вирус ийн гахайд орж, гахайг ноён Вонг Уханийн зах руу аваачсанаар вирус дэлхий даяар тархсанаар барахгүй магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийг Цагаан ордноос явахад хүргэсэн байх талтай. Өөрөөр хэлбэл, бид эрвээхий далавчаа дэвэх төдийд дэлхий тэр чигтээ өөрчлөгддөг тийм асар хэврэг тогтолцоонд амьдарч байна”.
Фридландын мессеж бол чулуужсан түлшийг халахад уул уурхайн гүйцэтгэх чухал үүрэг юм. “...өдгөө бидний үйлдвэрлэж, эрчим хүч гаргаж авч буй нүүрс устөрөгч болон нүүрсний хэрэглээг багасгаснаар орчин цагийн түүхэнд гарч байсан бидний төрөл зүйлийн хувьсал дахь хамгийн том шилжилт болох юм”.
Тэрбээр мөн орчин цагийн соёл уул уурхайн салбарыг чимээгүйхэн цовдолж буй талаар ярихдаа “Уурхайчдыг муу залуус гэдэг. Гэтэл тэр уурхайчид л орчин үеийн амьдралд хэрэгтэй бүх зүйлийг танд өгч байна” гэжээ. “Түүхий газрын тосонд нэх ч дургүй. Нүүрсэнд ч хүмүүс дургүй. Та дэлхийг ногоон байхыг хүсдэг. Тэгвэл бид уурхайчдын өшөө авалттай нүүр тулах болно. Хайгуул, олборлолтын үйл явцыг идэвхжүүлэх үүднээс металлын үнийг нэмэгдүүлэх шаардлага гарч ирнэ”. “Бидэнд химийн элементийн үелэх систем ганц л байдаг. Автомашиныг цахилгаанжуулах зорилгоор никел, кобальт, зэс хөнгөн цагаан, скандийн хамтаар машины эх биеийг хөнгөн жинтэй болгох тал дээр үнэхээр том ялалт байгуулж байна. Тэгвэл эрчим хүч хэрхэн гаргах вэ? Цахилгаан автомашин цахилгаан эрчим хүч байгаа үед л сайхан гэдгийг хүмүүс ойлгодоггүй”.
“Бид нарны эрчим хүчийг хэрэглэх болсон гэтэл нар байнга гэрэлтэж байдаггүй. Бид салхины эрчим хүч гаргаж авч байна гэтэл салхи байнга салхилж байдаггүй. Тэр бүү хэл асар том салхин сэнснүүд олон тооны шувууг зажилдаг. Та өөрийгөө Канадын галуу гэж төсөөлөөд үз. Найз охинтойгоо хойд зүг рүү нисэн, хөөрөлдөж байна гэж бол. Гэнэт та хоёр салхин сэнсэнд орж, найз охин чинь өдөн үүл болж хувирна гээд төсөөлдөө. Байгаль эхэд үнэгүй зоог гэж байдаггүй”.
“Дэлхийн хаа саагүй уурхай байдаг. Тиймээс олон улсын капитал, уурхайн тойрон амьдарч буй хүмүүсийн хооронд байгуулах урт хугацааны тогтвортой гэрээ ямар байх нь чухал”.
“Та орон нутгийн хүмүүст туйлын хэрэгцээтэй сургууль, эмнэлэг барьж, хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, хүмүүсийг сургах боломжтой. Гэхдээ үүний тулд танд зуун жилийн настай дэлхийн хэмжээний уурхай хэрэгтэй”.
“Усны тэнцвэр эерэг газар уурхай барих маш аюултай. Магадгүй та энэ талаар хэзээ ч бодож байгаагүй байх. Усны тэнцвэр эерэг гэдэг нь бороо, цасны хэмжээ ууршилтын хэмжээнээс илүү гарахыг хэлдэг. Жишээ нь Бразил зах хязгааргүй ширэнгэн ойтой. Нисэх онгоцноос энэ ширэнгэн ой яг л брокколи шиг харагдана. Өөрөөр хэлбэл, энд бороо нь их хэмжээгээр орж, ууршилт бага явдаг гэсэн үг. Уурхайн хаягдал шингэний цөөрөм халихгүй байх ёстой. Харин энэ нь удаан хугацаа авдаг”.
Хамгийн өндөр зэргийн зэс бол хамгийн ногоон зэс юм. Хэрэв миний зэс чиний уурхайн зэсээс арав дахин өндөр зэрэглэлийнх бол би цементийн аравны нэг, гангийн аравны нэг, цахилгаан эрчим хүчний аравны нэгийг хэрэглэхээс гадна tailing dam мөн аравны нэгээр бага байна. Тиймээс эх дэлхийд үлдээх ул мөр төдий чинээ мөн бага байх юм. Нэгэн өдөр бид Ангараг гараг дээр уурхай ажиллуулах болно. Бид олборлолт хийхийн тулд өөр гараг дээр очих болно. Харин яг одоо бол бид дэлхийн уурхайтай л зууралдаж байна”.
“Зэс бүр ижил байдаггүй. Одоогийн байдлаар, зэс нэг л үнээр арилжаалагдаж байна. Өнөөдөр зэсийн үнэ нэг тонн нь 7100 ам.доллар байна. Харин ирээдүйд дэлхийн дулаарлыг бий болгодог хэр их хэмжээний хий үйлдвэрлэж буйгаас хамааран 40 зэрэглэлийн зэсийн арилжаа явагдах болно”.
Фридланд, подкаст хөтлөгч Эрик Таунсэнд нар хоёулаа “Abaxx Technologies” стартап компанийн хөрөнгө оруулагчид. “Abaxx Technologies” нь шинэ хэрэглэгчдэд Хятадын хамгийн хямд өртөгтэй нүүрсний уурхай болон нийгмийн хариуцлагатай шилдэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг ялган сонгоход туслах зорилгоор шинэ барааны биржийг байгулж байгаа юм гэж “Abaxx” стартапын үүсгэн байгуулагч Жош Крамб ярьсан байдаг.
Ирэх онд тус компани байгалийн шингэрүүлсэн хийн шинэ зах зээлийг танилцуулахаар зорьж байна. Крамбын хэлснээр, “Abaxx” компани нийгмийн хариуцлагын хөдөлгөөний хүрээнд баялгийн салбарын дуу хоолойг хүргэх үүднээс “SmarterMarkets” подкастыг хөгжүүлэхийг зэхэж байгаа бөгөөд энэ хөдөлгөөнийг Фридландын дуу хоолойгоор эхлүүлэх нь хамгийн зөв. Уул уурхайн ертөнцөөс авч, гээх зүйл үүнээс ч олон бий.
Эх сурвалж: CEO.CA
Сэтгэгдэл ( 11 )
фриедландыг багабандь канадаас олж ирсэн. хэн энэ хоёрыг танилцуулсан байж болох вэ гэж таагаач Багабандийг Америкчууд сайн судалсан боожгойнынь үсний тоог хэлэх байх шүү.Багабандь”ногоон” өнгөнд нугасгүйг мэддэг учир шууд элсүүлсэн байгаа юм
манайхан өөрсдөө арчаагүй олигтой гэрээ хийж чадаагүй энэ муу гуйлгачинг далавчтай болгосон өөрсдөө өртэй болсон тэрнээс энэ чинь энд тэндгүй очиж экологи сүйрүүлж хөөгдөж явсан монголоос л од шүүрч баяжсан. Хэзээ монголчууд ухаан суух юм болдоо африкийн боловсролгүй ядуу харуудтай л ижил түвшинд харагдаж байгаамдаа гадныханд.
Эдийн засгын алуурчин
HAA HOLIN KANADUUDAD BIDEND YAMARCH ACH HOLBOGDOLGUI HUMUUSD BIDNII BAYALAG URSAAD BAIH YUM BAS HUJAANUUDIG TARGAN GAHAI BOLTOL NI TEJEEGEED
манайханд гадаад хүмүүс харь гаригийн шидтэн шиг харагдаад ,сөхөрч унаад хамгаа барьчихдаг юм,нөгөөдүүл нь нутагтаа хэн ч биш ,манайд бол ямар их зантай гээч тэр харц марц уу хишиг тараагаад байгаа юм биш үү айн
UG NI YAPONUUDAD L UGUH BAISAN YUM
Жри тварь. Соvid virus.
Ene muu manaihaas hussan unegui zoogiinhoo hariug harin ch 1 uguh bolnodoo
Манай Н.Энхбаяр түүнд Монголд луйвар хийх боломж өгсөн дөө. Их өрийг тэглэж байна гээд Фридландаас зээл аваад хагасыг нь өөртөө хармаалсан. Тэгээд л лиценз өгсөн дөө. Дараа нь С.Баяр, Баярцогт нар мөн адил авилга аваад ОТ Монголоос шуударсан.
Гуйлагчин Монголд ирээд тэрбумтан болсон
Гуйлагчин Монголд ирээд тэрбумтан болсон