Монгол улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо 1429 болоод байна.
Энэ хугацаанд тандалт судалгааны зорилгоор нийт нэг сая орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа гэх тоон мэдээллийг өгч байгаа.
Тэгвэл эдгээр иргэдээс PCR шинжилгээг авахдаа зориулалтын бус савханцар ашиглаж байсан гэх мэдээлэл ирлээ. Учир нь ХӨСҮТ-өөс БНХАУ-руу шинжилгээний тест захиалан оруулж ирсэн бөгөөд ингэхдээ үйлдвэрлэгч компани нь PCR шинжилгээний савханцарыг өгөлгүй зөвхөн оношлуурыг өгч явуулсан байжээ.
Улмаар улсын хэмжээнд онц нөхцөл байдал зарласан, шинжилгээг тасалдуулж болохгүй байсан учир зориулалтын савханцарын оронд эмэгтэйчүүдийн шинжилгээ /мазок/ авдаг модон бамбарыг орлуулан ашиглаж байжээ.
Ингээд эхний захиалгаар ирсэн тестүүд дууссан бөгөөд дахин захиалга өгөхөд заавал дистрибютер компаниар дамжуулан авах шаардлага бий болсон байна. Улмаар албан ёсны компаниар дамжуулан PCR шинжилгээний тестийг захиалан оруулж ирээд байгаа ба өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш зориулалтын хуванцар материалаар хийгдсэн савханцар ашиглаж байна.
Модон бамбараар шинжилгээ өгч байсан иргэдийн хувьд өвдөлт мэдэрч байсан бол одоо шинжилгээ өгч байгаа иргэдээс зориулалтын савханцараар дээж авч байгаа учир өвдөлтгүй байгаа ажээ.