Оффшорын үлгэр ОЮУТОЛГОЙД ШИЛЖЛЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Ерөнхийлөгчийн анхааралд Оюутолгой төсөл арав гаруй жилийн дараа гэнэт орж байгаагаас харахад сонгууль дөхөж байгааг илтгэнэ. Дэлхийн хэмжээний төсөлд гарын үсэг зурж, ажил гараанаас гарч байхад Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч маань их л хожуу ухаарсан юм байх. Эсвэл бусдын адил төслөөс “бэлгэ” аваагүй үлдсэндээ шар нь хөдлөв үү ч гэж бодогдоно. Уг нь “бэлгэ”-гүй үлдэх хүн биш  л юм сан.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулахыг бүрэн эрхийн хүрээнд шаарджээ. Түүнд ийм эрх нь хуулиар олгогдсон. Оюутолгой гэж нэг үйлтэй ч буянтай ч төсөл байна. Нэрд гарах гэсэн хурган улстөрчдийг индэр дээр гаргаж тавьдаг. Хөрөнгөө зузаалах гэсэн улстөрчдийн хэтэвч рүү орж гардаг, пиар технологид хүч дутахад “зодож” л байдаг төсөл аж.

Энэ удаад ч Оюутолгой хэмээх төсөл нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ихээхэн хэрэг болов бололтой. Албан бичигт “Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна” хэмээжээ. Эндээс харахад Ерөнхийлөгч маань эх орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалахаар босож байгаа нь илт. Арван жилийн дараа гэнэт сэрж байгаа ч болохгүй зүйл алга. Гэтэл нэг том аюул байгаа.

Ерөнхийлөгч маань дөрвөн жилийн өмнө “Оффшорт нуусан хөрөнгийг оруулж ирж Монгол Улсын бүх иргэний өрийг тэглэнэ” хэмээн мэдэгдсэн. Гэтэл оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх нь байтугай Ерөнхийлөгчийн нэр бүхий хөрөнгө оффшор бүсээс гарч ирсэн нь асуудалд бараг цэг хатгачихлаа гэмээр харагдана. Үүнийг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн гадна дотны эх сурвалжтай дэлгэж тавьсан учраас энд дэлгэрэнгүй дурдах шаардлагагүй. Одоо Ерөнхийлөгч маань нэгэнт бусад эрх мэдэлтнүүдийн адил оффшорт хөрөнгөтэй нь баримтаар ил болсон учраас өөр арга хэмжээ авах цор ганцхан зам бий. Тэр нь өөрөө үлгэр жишээ үзүүлэн, оффшороос хөрөнгөө оруулаад ирэхэд болно. Өөрөөр хэлбэл манлайлал үзүүлэх.

Оюутолгойг шалгах асуудал яг л оффшорын замаар явж байгааг үгүйсгэх аргагүй. Учир нь Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Баярын Засгийн газар үзэглэсэн. Тэгвэл мөн Засгийн газар 2010 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байдаг. Харин Ерөнхийлөгч маань 2008-2012 онд Засгийн газрын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Олны хардаж, заримд нь шүүхээс ял оноож байгаагаас харахад тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн энэ асуудлыг мэдэхгүй байна гэж үгүй.

Тэгээд ч “Атга шороог тулам алт болгох овтой сэргэлэн” нөхдийг хоосон хоцорно гэдэгт монголчууд итгэх үү. Үүгээрээ тэднийг авлига авсан гэж байгаа хэрэг биш. Тухайн үеийн Засгийн газрын гишүүдэд тодорхой хэмжээнд ажил хэргийн гэмээр бэлэг сэлт ирж байсан гэдэг. Ядахад энэ мэт “бэлгэ”-нээс үлдэхгүй биз дээ. Өөрийгөө хамгийн шударга гэх Ц.Нямдорж хүртэл хоосон үлдээгүй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн дэлгэж л байсан. Тэгэхээр санаа чилээх зүйл гэвэл Ерөнхийлөгчийн тухайн үед авсан “бэлгэ” гэнэт оффшор шиг илэрвэл яах вэ. Оффшорчдыг илрүүлж хөрөнгийг хурааж, өр тэглэх тухай ярьсаар байтал өөрийнх нь оффшор хөрөнгө илэрсэн шиг зүйл болвол яах вэ. Үүнийг бодож үзсэн болов уу. Нөгөө талаар тэр олон компани хөдөлгөж байсан хүн Оюутолгойд ямар нэгэн эрх ашгаа тусгахгүй байна гэдэгт нэг л итгэл төрөхгүй байна. Шахаа булааны нүх сүв ихтэй энэ том төсөлд юу эсийг шургуулж болох билээ. С.Баярцогт оффшорт нэг сая ам.доллароо мартсан шиг нэг хүнсний компаниа оруулаад мартсан юм биш биз. Үүнээс хойш АН-ын засаглах 2012-2014 Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсныг ч мартаж болохгүй. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс “гулгуулсан” олон тэрбум төгрөгийн асуудлыг ч “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн дурдсан байсан. Олон компани босгож, олон мянган хүнийг ажлын байраар хангаж байсан хүнд зовлон юу мундах билээ. Энэ бол байх л зүйл. Үүнийгээ л мартсан байх вий гэдэгт санаа чилээсэн хэрэг. Түүнээс бус Монгол Улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг бодож, Оюутолгой төслийг ашигтайгаар эргүүлэх Ерөнхийлөгчийнхөө шаардлагыг уухайлан дэмжихгүй иргэн гэж хаа ч байхгүй.

Албан бичгээс харахад сүрдүүлсэн шинж агуулагдана. Тухайлбал “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг хэмээн дурджээ. Эндээс харахад оффшор бүсээс өөрийнх нь хөрөнгө илэрсэн учраас бусдад “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ” гэж болохгүй. Тэгэхээр албан мэдэгдэлд дурдаснаас харахад “Оффшорын үлгэр” Оюутолгойн гэрээнд шилжиж, “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудад дэмжлэг үзүүлэх” замаар ч явж болзошгүй боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aluurchin elbegdorj(178.196.228.37) 2021 оны 02 сарын 14

Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С.зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nОдоо би Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатар нарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх

0  |  0
Нийт(202.179.25.246) 2021 оны 01 сарын 22

Нийтийн эрх ашгийг дээдэлсэн Ерөнхийлөгчид талархах учиртай. Энд хувь хүний асуудал ямар ч хамаа байхгүй. Оюу толгойд нийтийн эрх ашгаар хандах ёстой. Энэ өгүүлэмжийг бичсэн нөхөр авилга авсан шинжтэй байна. Уншихад л мэдрэгдэж байна шалгачихад гэмгүй.

1  |  1
g(24.252.135.173) 2021 оны 01 сарын 21

Battulgaa odoo chi bolonoo Estoi teneg MONGOLCHUUDIIN mulguu songoltoor Azaar garsan shuu dee Chi u ch hiisengui OFFSHOR metiin ulgeree saya bas yrij l bna . Chinii huselteer hen munguu oruulj irehveedee kkkk Uuriinhuu offshor munguu oruulj ireech Uneheer ichehgui umaa daanch Odoo uls turuus buuuuuuuuuuur zail Chamaig mongoliin 60 saya mal l songohgui bol uur hench songohgui ZAIL

1  |  0
Мро(202.126.88.184) 2021 оны 01 сарын 21

Сумтайбазараа зайлуулаачээ.Наад Мөнхсайхан Содбаатар нар чинь ажилаа сайн л хийж байсандаа уг нь.Үнэхээр мулгуу ард түмэн юмаа.Жэнко Сү гэх офшор хулгайчуудаа эсэргүүцэж жагсаачээ мулгуунуудаа

0  |  0
Зочин(64.119.24.93) 2021 оны 01 сарын 20

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог

0  |  0
Зочин(202.126.90.76) 2021 оны 01 сарын 21

Манай Монголчууд та нарын хөлсний бичвэрээс шалтгаалж сонголтоо хийж байсан үе өнгөрсөн шүү.Битгий мөрөөд.Баттулга ерөнхийлөгч өө дахин дахин 6 жилээр сунгаж сонгоно.

3  |  0
Сайнаа(66.181.183.132) 2021 оны 01 сарын 22

Хаха ямар юм хийсэндээ ЯМАР юм хийж чадахаа тэр дахиад ерөнхийлөгчид өрсөлдөх гээд байгаа юм .. гоё гоё юм ярьж сонгогдоод тэр дуракууд юу хийв юу ч хийсэнгүй бүр сүүлд н хаа хамаагүй газраас мөнгө шаагаад байдаг хулгайчийг хүртэл юмыг яаж мэдэх вэ гээд сонголоо инээдтэй н юуууу ч хийсэнгүй хулгайчид хулгайн нөөц л байдгыг теоромоороо жинхэнэ баталлаа .... одоо харин украйн шиг жинхэнэ Ард түмний зарцаа олоод залчихвал харин бүх насаар н байлгасанч яахав.... МОНГОЛД НАМ ХЭРЭГГҮЙ ЭЭЭ .... намууд л монголыг идэж ууж ашиглаж шааж дур тачаал н дуусахгүй байнааа ... ямарч нам хэрэггүй ...

1  |  2
Зочин(66.181.161.122) 2021 оны 01 сарын 20

Баахан танк ярьж байгаад л таг зогсоож дараа нь орос юм уу хятадад зарах тухайгаа л бодож байгаа биз ээ, хэрүүл хийж байх хооронд нь оросын зэсийн удокан нэртэй уурхай олборлолт боловсруулалтаа хийгээд хятад руу экспорт хийгээд эхэлчихсэн, танк ярьсаар байгаад монгол нүүрсийг үнэгүйдүүлж оросуудад боломж олгосон мундаг сайхан гарамгай ёронхийлөгч дөө, сонгоод бай сонгоод бай

0  |  1
хар(150.129.141.29) 2021 оны 01 сарын 21

Үхэр монголчуудаа Оюутолгойгоо 49Q болгох тал дээр тэмцээчээ талбайдаа цугларч өөрсдийнхөө төлөө үр хүүхдийнхээ төлөө нэгдээч хамаг баялгаа өгчихөөд хоосон суух нь та бүгдээс шалтгаална ашиггүй юман дээр цуглаад тэнэгтдэгээ тэр оюутолгойдоо гаргаач

4  |  0
Д.Ганхуяг(202.126.90.19) 2021 оны 01 сарын 22

Мэргэжлийн хүний тооцооллоор энэхүү мянганы луйврын гэрээгээр Монгол улсбуюу ард түмэн 200 их начд төгрөгийн хохирол хүлээж, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэж, амьгүйэлсэн цөл болж хувирах говьтой л үлдэх болж байна. Энэ бол ямар ч улс төргүй, нэг талгүй, баримтаар бүрэн нотлогдсон, мэргэжлийн хүний цэвэр тооцооллын нүцгэн шнэн билээ. Энэ тухай 10-аад жил мэргэжлийн хүмүүс сануулсан боловч авч үзээгүй, одоо л ҮАБЗ-өөр хэлэлцэх гэж бгаа нь сонгуулийн өмнөх улс төрийн шүу гэдэг нь ч үнэн бизээ. Энэ гэрээг хийсэн хүмүүсийн ?үйлдэл бол Лигдэн хаанаас өвөрлөгч ноёд урвамны дараах урвалт юм бнаа.

6  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 22

Mongol ylsiin erunhiilugch yrdaniihaa tom tom mungu ygaasan tusul nerteigeer olon saya dollor zavshasan oppshoriin gemet hereg mash olon shvvhiin haalag tatah asyydalyyd baigaa ychiraas hvnd itegeltegvi joloochdoo irtegdeg aimhai zangaa orhiod uuruu ene bololtsoogoo ashiglaad.Ouytolgoig gereeg sergeej.Tom tom Akyylyydiig daichilan barivchalaad turuu tseverlevel ard tvmenii baatar bolj dahin songogdoh uym.Shvvhiin haalag tatah es vgvi bol ardiin baatar bolon 5 sariin hyagtsaa vldellee.Dorilogjav.Elbegdorj.TS.Nyamdorj.N.Bagabanid.ME.Enhbold naraas ailtgvi harinch tedniig daichilan barivchil

2  |  1
Top