Грекийн гал сөнөөгчид Критэд дэгдсэн түймэртэй тэмцэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

Грекийн Крит арал дээр долоодугаар сарын 2-нд томоохон ой, хээрийн түймэр гарч, дөрвөн суурин газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрлээ.

Ширүүн салхи галын тархалтыг хурдасгаж, унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа бөгөөд түймрийг 230 гаруй гал сөнөөгч, нисэх онгоц, ус зөөвөрлөх машинуудтай унтраахаар ажиллаж байна.
 


Олон айл, өрхийн байшин галд өртсөн тухай мэдээлсэн ч бэртэж гэмтсэн хүн бүртгэгдээгүй Үүний зэрэгцээ Афин хотын ойролцоо өөр нэгэн томоохон түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн.

Эдгээр түймэр нь Грект зуны анхны халууны давалгааны үед тохиож байгаа ба агаарын температур 40 хэмд хүрч байгаа аж.

Албаныхны мэдээлснээр сүүлийн үед ой, хээрийн түймэр улам бүр эрчимжиж, үүний улмаас хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Энэ долоо хоногт Грекийн өмнөд нутгийн ихэнх хэсэг гал түймрийн өндөр эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top