Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 245 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 69 нь гал түймэр, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас гурван иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 246 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Юун аюулт үзэгдэл вэ? Асуудлыг хэт дэврүүлж болж байгаа юм уу чи