Өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 206 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 144 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнийн 01.12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ХУД-ийн ЗДТГ-ын хойд замд Doosan SD300N авто ачигч /ковш/ маркийн автомашин Mitsubishi Delica, Toyota prius маркийн автомашинуудтай мөргөлдөж, Toyota prius маркийн автомашины жолооч Э-н амь нас хохирчээ. Мөн хоёрдугаар сарын 9-ний 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 2-р баг “Багийн төв” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 13км/ асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Сэтгэгдэл ( 0 )