"Шинийн нэгэн"-ий өглөө зүг мөрөө гаргахдаа хүн цог хийморийн зүгрүүгээ гарч, буян хишгийн зүгээс ирдэг. Гэвч мөр гаргах цог хийморийн зүгт хар нохойн ам тохиох аваас эмийн зүгрүүгээ гарч буян хишгийн зүгээс ирнэ. 12 жил тус бүр хар нохойн ам өөр өөр зүгт байрладаг. Жишээ нь өнгөрч буй хулгана жилд хар нохойн ам чанх хойд зүгт байрлаж байсан бол гарч буй "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилд зүүн хойд зүгт хар нохойн ам байрлаж байна.
Энд нэг зүйлийг онцлон анхааруулахад гарч буй үхэр жил ОГТОРГУЙД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮНИЙ ЦОГ ХИЙМОРИЙН ЗҮГТ НЬ ХАР НОХОЙН АМ БАЙРЛАЖ БАЙГАА УЧРААС ЭМИЙН ЗҮГ БУЮУ БАРУУН УРД ЗҮГТ ГАРЧ, БУЯН ХИШГИЙН ЗҮГ БОЛОХ БАРУУН ХОЙД ЗҮГЭЭС ИРНЭ.
Тухайн жилд ямар суудалд сууснаа тооцохдоо эр хүмүүнийг Гал суудлаас эхлэн нар зөв билгийн насны тоогоор тоолно. Эм хүмүүнийг Ус суудлаас эхлэн нар буруу билгийн насны тоогоор тоолдог. Зүг мөрөө өглөө туулай цагт буюу 05.40 – 07.40 цагийн хооронд гаргадаг уламжлалтай.
"ШИНИЙН НЭГЭН"-ИЙ ӨГЛӨӨ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
/“Оточ манрамба” их сургуулийн судлаач багш, “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханы
хар нохойн амыг тооцон гаргасан зурхайг хүргэж байна./
Сэтгэгдэл ( 5 )