Монгол Улс тавдугаар сард ХИЛЭЭ НЭЭХ бэлтгэл хангаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02


Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдварт цар тахлын халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

КОВИД-19 халдварт цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулав. Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(64.119.25.174) 2021 оны 03 сарын 02

Ерөнхий сайд хилээ нээхгүй шүү.ганц хүн мэддэг юм биш. Ард иргэдээсээ санал асуулга авч байж шийддэг зүйл. Корона ид хүчээ авч байна гэдгийг ойлгож байгаа юу.

0  |  0
З(64.119.25.174) 2021 оны 03 сарын 02

Хилээ нээх юм бол санал гаргасан хүнийг огцруулнаа. Арай 2

0  |  0
З(64.119.25.174) 2021 оны 03 сарын 02

Маш тэнэг алхам. Хилээ нээж л болохгүй шүү бурхан минь хэлээд өгдөг ч болоосой.

0  |  0
zochin(49.97.98.132) 2021 оны 03 сарын 02

miat mungu olj bval ard tumnii am nas hamaagui yum bna miat dampuurval tna harthaani soeigui uvchnii ner.r gadaad uhtlee ajil bga ard erged shulhaas uurgui durak yadaj biled ee galzuurm.r durak baiguulga sunvul tna

0  |  0
иргэн (202.179.26.199) 2021 оны 03 сарын 02

Үхсэний чинь Хилээ нээх Дотоодод чинь Цар тахал өдөр ирэх тусам нэмэгдээд байхад дээрээс нь нь Мутацид орсон Вирус оруулж ирж Сүйрүүлэх гээ юу

0  |  0
Top