АМИА АЛДСАН ХОККЕЙЧНЫ ЭЭЖ: Шайб шидсэн залууг буруутгахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Оросын Санкт-Петербургийн “Динамо” залуучуудын хоккейн клубийн ахлагч, 19 настай Тимур Файзутдинов хоккейн шайбаар толгойдоо цохиулж, амиа алдсан билээ. Шайб түүний тархины чухал судсыг онож таарсан тул ухаан алдан, эмнэлэгт хүргэгдсэн ба дөрөв хоногийн дараа нас барсан юм. Эмч нар түүний амийг аврахаар бүх хүчээ гаргасан ч 19 настай тамирчин залуу хорвоог орхиод хэд хонож байна. 

Нас барсан хоккейчны эцэг, эх хүүгээ алдаад хэд хоносны дараа сэхээ орж, болсон явдлын талаар хэвлэлд ярьжээ.

Тэд хүү рүү нь “Үхлийн шайб” илгээсэн өрсөлдөгч багийн хоккейч Дмитрий Тювилинийг юунд ч буруутгахгүй, харин ч түүнийг болсон явдалд өөрийгөө буруутгаж, гутарч, спортоо орхиход хүрэх вий гэхээс эмээж байгаагаа хэлжээ.

Энэ сарын 12-нд болсон “Динамо” болон “Локо” багийн тоглолтын үеэр энэхүү эмгэнэлт явдал болсон юм. Дүрэм журмаа огт зөрчөөгүй тоглосон ч золгүй байдлаар өрсөлдөгч багийнхаа залуугийн толгой руу шайбаар оносон 19 настай хоккейч Дмитрий Тювилин өөрийгөө маш их буруутгаж, гутарч, амиа алдсан хоккейчны ар гэрт эмгэнэл илэрхийлэхээсээ ч зүрхшээж байгаа гэнэ.

Амиа алдсан хоккейчны ээж Елена Файзутдинова “Бид түүнтэй уулзмаар байна. Хүүтэй минь чацуу тэр хүүд одоо маш хэцүү байгаа. Түүнийг бид юунд ч буруутгахгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Болсон явдалд тэр буруугүй, энэ бол золгүй тохиолдол гэж би бодож байна. Дмитрийтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаа” гэж ярьжээ.

Дмитрий Тювилин

Файзутдинова хүүгийнхээ тоглодог байсан хоккейн клубийн удирдлагуудад хандан Дмитрийтэй уулзуулж өгөхийг гуйсан байна. Тимурын эцэг, эх Дмитрийг спортоо битгий орхиорой гэж хэлэхийг хүсэж байгаа ч хоккейн багийн удирдлагууд хүүгийн спортоо орхих шийдвэр нь улам бат болох вий гэхээс эмээж, уулзалтыг хойшлуулжээ.

Амиа алдсан залуугийн ээж “Магадгүй, тэр хүү над руу харахаас айж байгаа байх. Би түүнийг юунд ч буруутгахгүй гэдгээ хэлмээр байна. Тэр одоо миний хүүгийн өмнөөс тоглох ёстой. Илүү сайн, хүчтэй болох ёстой” хэмээн ярьж байна.

Эмгэнэлт явдал болсон тоглолтын дараа албаныхан шалгалт хийхэд Дмитрий Тювилин дүрмийн дагуу тоглосон ба түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй нь тогтоогджээ. Гэвч хүү өрсөлдөгчийнхөө үхэлд өөрийгөө буруутгаж, хүнд байдалтай байгаа аж. Түүн рүү сошиалаар дайрч буй хүмүүсээс болж залуу цахим хаягаа ч хаажээ.

Амиа алдсан хүүгийн ээж мөн “Би хүүтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг байсан. Эмгэнэлт явдал болсон өдрийн өглөө хүү рүүгээ залгаагүй. Чухал тоглолтын өмнө Тимурыг тайван байлгах гэж түүн рүү утасдахгүй байхаар тохиролцсон. Тоглолтын дараа хүү рүүгээ залгах байсан” гэж ярьсан байна. Тимур “Локо” клубтэй хийх тоглолтдоо маш сайн бэлтгэсэн байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(51.9.54.153) 2021 оны 04 сарын 04

Крикетийн бөмбөгөөр бас тамирчид нас барсан тохиолдол байдаг юм байна.\nМалгайны чанар муу байж дээ.

0  |  0
Narantsogt(66.181.161.22) 2021 оны 03 сарын 28

Haramsaltai yvdal boljee

0  |  0
Алдрын каток дээр(103.26.195.112) 2021 оны 03 сарын 29

Манай ангийн хүүхэд амандаа шайб зуусан л юм даа. Үүдэн шүд нь хуга дээд тал нь.

2  |  0
Zochin(139.5.216.129) 2021 оны 03 сарын 29

Nuguu govid yvj baigaad osoldson japan juulchinii eej sanaand orchihloo

2  |  0
Purev(202.55.188.83) 2021 оны 03 сарын 29

Shaib nisne shudee...nuhud oo

0  |  1
zochin(103.212.119.20) 2021 оны 03 сарын 29

Eejiin setgel uneheer augaa ymaa. Eejid n bayrlalaa.

7  |  0
Иргэн(66.181.185.99) 2021 оны 03 сарын 29

Энэд тоглогчиин дүрмиин алдаа гарсан байх толгойд тусахаар цохох гэдэг нэг л биш шайб нисэх биш гулсдаг гэж ойлгодог

3  |  6
Иргэн(66.181.185.99) 2021 оны 03 сарын 28

Санаатай биш ч гэсэн яагаад тиим дээгүүр толгойд хүрэв тоглогчид бодолтой баймаар юм шүү аюултай спорт доо шатаж тоглож байха үедээ амь насаа мартчихсан байдаг юм гэсэн

0  |  3
ээж мандтугай(64.119.26.61) 2021 оны 03 сарын 29

81.10.199.155-д ээж чинь жинхэнэ эх хүн. Жинхэнэ хүний дээд.

1  |  0
hun(202.126.89.53) 2021 оны 03 сарын 29

eej ni zalgaj yarisan bol muug holduulj chadah baisan daa. eejteigee yarihaas iluu zuil gej ene horovoo deer baihgui shuu!!!

2  |  0
Zezero(66.181.161.35) 2021 оны 03 сарын 29

Bargin hunees garmgui setgel shuu oilgjin2

3  |  0
Zochin(66.181.184.73) 2021 оны 03 сарын 29

Бурхны оронд төрөх болтугай!

1  |  1
Sportsman(110.70.26.211) 2021 оны 04 сарын 04

Haramsaltai hereg ymaa gehdeeTer huugiin orond uuriinhuu huug tavij uzsen uhaantai sain eh hun baina

14  |  1
Маамхүү (31.173.242.106) 2021 оны 03 сарын 29

Мундаг ухаантай ээж юмаа.

11  |  2
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 29

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

2  |  6
Зочин(66.181.161.56) 2021 оны 03 сарын 28

Спортын дүрэм журамыг мань мэт нь мэдэхгүй л дээ, гэхдээ л хоккейн шайбыг тийм их дээшээ зохих ямар учир байнаа, сагс биш шүү дээ, цохилт бол үнэндээ сонин санагдсан, урьдаас нь хүн ирж байхад албаар цохиж байгаа юм шиг л санагдсан. Ярасловь хот хараал идсэн хот байна даа. Локоматив багийнхан бүрэн бүрэлдхүүнээрээ тэнд бурхан болсон. Залуу минь тайван нойрсдоо

Irgend(92.106.16.195) 2021 оны 03 сарын 28

Hulbumgugt chini chini bas bumbug murnuus chini deer gardaggyi yum bish bizdee?! Yahav ynendee l azgyi blaa ene hyy, uul ni hychtei tsohilt ch bish halbagadah gedeg engiin tsohilt blaa... Er ni U20 s doosh angilaliig grilltei helmettei togluulah heregtei bgaa yum!!!

8  |  0
(81.10.199.155) 2021 оны 03 сарын 29

Манай дүү бас найз нарынхаа болчимгүй байдлаас болж нас барсан. Ээж маань тэднийг бас уучилсан, залуу хүүхдүүдийн ирээдүйг бодоод..! Энэ бол хүн болгонд байхгүй сэтгэл шүү.

75  |  0
Хоккей сонирхогч(202.55.188.39) 2021 оны 03 сарын 29

Хоккейн спортд дамжуулалт (бараг 100%) доогуур гулгуулж өгөгддөг гэж ойлгож болно. Хаалганд цохих өлгөж шидэхэд зориулж цохиур урд хэсгээрээ тахир байдаг. Мэргэжлийн хоккейчин хаалганы баруун буланд 10 шидэхэд 7 нь байндаа тусна. Урдаа тоглогч байгааг харсаар байж өлгөж шиднэ гэдэг бол, юу гэмээр юм бэ дэ залуу насны ойворгон хөөрүү зангын алдаа... үнэхээр харамсалтай

18  |  2
irgen(202.9.46.197) 2021 оны 03 сарын 28

urd n bgaag harsaar baijiij shuud tsohij bga haragdsan. shaibiig tegj undurt tsohih horiotoi bdaggvin bhda. hulbumbugt hul murniis deeshee gargadaggvi bizde.

4  |  1
зочин(64.119.24.17) 2021 оны 03 сарын 28

ухаантай хүмүүс өөр юм даа

3  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 20

xoorxii xairan zaluu

4  |  0
Uhaalag (66.181.161.16) 2021 оны 03 сарын 29

Minii xuugiin umnuus toglox yostoi geed mun uhaalag eej bna da. Burhan iveeg

17  |  1
Zochin(202.9.41.52) 2021 оны 03 сарын 28

Hamgaalalt muu bsn gsn ug u , huvtsas n

9  |  1
зочин(202.179.26.99) 2021 оны 03 сарын 29

Алъя гэж санаатай цохиогүй болохоор эцэг эх нь ухаалаг ханджээ. Манайд бол тэжээх ганц хүү минь байсан гээл шүүх цагдаагаар бөөн явдал бож байгаа

36  |  2
Тимурт(103.23.50.131) 2021 оны 03 сарын 29

Сайхан хүү минь газар шороондоо тайван нойрсоорой. Бурхан ивээг.

16  |  0
Top