Загвар өмсөгч, фитнесс модель гэх тодотголтой С.Эрдэнэцогтын "Urban talk" нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг, хэллэг өнгөрсөн долоо хоногийн сошиал сүлжээний нэгэн дуулиант сэдэв байлаа.
Эцэгтээ зодуулсан хүүг "гөлөг", нөхөртөө хүчирхийлүүлсэн эмэгтэйг "Пи...", шаардлага тавьсан хөршийг "Ги..." гэхчлэн хэлж, "элэглэж" суух нь олон хүнд таалагдаагүй юм. Тиймдээ ч иргэд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хүчтэй илэрхийлж, шүүмжлэлтэй хандсаар байна.
Өөрсдийгөө өнгөтэй, зүстэй гэж боддог бололтой хэдэн залуус тойрч суугаад "хов баздаг" иймэрхүү төрөл жанрын ярилцагчид сүүлийн үед олширчээ. Зөвхөн энэ жишээгээр нийгмийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байгаа болохоос ерөнхийдөө л ийм нэг эфирийн соёлгүй буу халалтыг "чөлөөт ярилцлага", ток шоу нэрэн дор дуртай нь цацдаг болсон.
С.Эрдэнэцогтын оролцсон нэвтрүүлэг дээр гэхэд хэд л бол хэдэн өнцгөөс шүүмж шидэж болохоор.
Саяхан гэр бүлийн маргаан, хүчирхийллийн хэргээр шалгагдсан С.Эрдэнэцогтын хувь хүний хандлага, характер нь эфирт сонгох түвшний дүр биш гэдэг нь нэгэнт тодорхой харагдана.
Нөгөөтэйгүүр "Urban talk" мэтийн эрээ цээргүй яриаг ивээн тэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй, түүгээр үйлчлүүлэхээс татгалзахыг цахим сүлжээнд хэдийнэ уриалж эхэлжээ.
Тухайлбал, тус нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр ажилласан "Tiger" пиво, "Оргилуун" цэвэр усыг худалдаж авахгүй байх хандлагыг шэйрлэж түгээх сонирхол хэдэн мянган хүмүүст байгаа нь харагдлаа. Цаашид "Urban talk" нэвтрүүлгийг үзэхгүй байхыг, хүчирхийллийг дэмжсэн, уриалсан энэ мэт түвшний нэвтрүүлэг, подкастыг үзэхээс татгалзахыг олон нийт дуу нэгтэйгээр уриалж байна.
Тэгвэл гаднын улс, оронд олны танил хүмүүс нь "жижигхэн" алдаа гаргасан төдийд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон сая төгрөгийн гэрээгээ цуцалж, ивээн тэтгэхээс татгалздаг жишиг хэдэн арваараа бий.
Хамгийн ойрын жишээ гэхэд л, өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн билээ.
Тэд гаргасан үйлдэлдээ гэмшил хүлээж, “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсаж байна. Багаасаа хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан найзууддаа муухай дурсамж, сэтгэлийн шарх үлдээж, жаахан хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” гэж мэдэгдсэн байдаг.
Гэсэн ч ихэр охид Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох БНСУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахгүй нь нэгэнт тодорхой болсон билээ.
Түүнчлэн нийгэмд үлгэр жишээ болсон бүсгүйчүүдийн нэг болох “Орёл и Решка” нэвтрүүлгийн хөтлөгч, дуучин Регина Тодоренко мөн хэлсэн үгнээсээ болж шийтгүүлсэн билээ.
Оросын алдартай “Орёл и Решка” аяллын нэвтрүүлгийг дэлхий даяараа үздэг. Регина 2016 онд Монголд ирж, уг нэвтрүүлгээ хийж байсныг бид мэднэ.
Украинд төрсөн хөтлөгч бүсгүй жилийн өмнө “PEOPLETALK TV”-ийн YouTube сувагт ярилцлага өгөхдөө тун болгоомжгүй үг хэлсэн юм.
Регина гэр бүлийн хүчирхийллийн тухай ярьж байгаад “Телевизээр манай нөхөр намайг зоддог гэж ярих нь буруу. Эмэгтэйчүүд нөхрөө муулахад би дургүй. Яагаад зодуулснаа чи өөрөө бодож байсан уу. Зодуулахгүйн тулд чи юу хийсэн бэ. Бас зодуулахаар юу хийсэн бэ” гэхчлэн ярьсан юм. Нэвтрүүлгийн дараа алдартай хөтлөгч бүсгүйг нийгэм даяараа шүүмжилж, “Glamour” сэтгүүл түүнд олгосон “Оны шилдэг эмэгтэй” шагналаа эргүүлэн авсан билээ.
Мөн “L'Oreal Paris”, “Pampers” брэндүүд сурталчилгааны гэрээгээ цуцалсан. Түүгээр ч зогсохгүй Регина Тодоренко олон нийтээс уучлалт гуйсны дараа ч “PepsiCo” компани түүнтэй хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж байлаа.
Хамтран ажиллагч байгууллагууд нь гэрээгээ цуцлахдаа “Регинагийн хэлсэн үгийг сонсоод цочролд орсон. Гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлсэн хүн манай брэндийн нүүр царай байж таарахгүй” хэмээж байсан билээ.
Яг дээрх жишгээр манай үндэсний үйлдвэрлэгчид ч "Urban talk" мэтийн нэвтрүүлгийг ивээн тэтгэхээс татгалзах, үгүй бол хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнээс татгалзах зэргээр хүчирхийллийг өөгшүүлсэн контентийн эсрэг акц явуулах нь нийгэмд эрүүл, зөв жишиг болно. Ийм "Бойкот"-ыг харин ч бүр ёс зүйгүй хүмүүс, тийм хүрээллийн эсрэг бодитоор мэдрүүлэх хэрэгтэй.
Нэвтрүүлэг нь ямар ч шүүлтүүргүй, мэргэжлийн хэм хэмжээнээс давсан, оролцогчид нь дундаа шар айраг, заримдаа бүр архи тавьчихаад чадах, чадахгүй сэдвээрээ маазарч суудаг, хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйг бохир зүйлд уруу татдаг, хараалын үг хэллэг хэрэглэдэг төрлийн ийм маазрал сэтгэлийн хөөрөлтэй залуусын дунд хурдтай хөгжиж, хөгжүүлж байгаа нь харамсалтай.
Иргэд үүнийг сэтгүүл зүй гэж хардаг байж магадгүй. Үгүй ээ, энэ бол сэтгүүл зүй биш. Ийм золбин яриаг эфиртээ цацаж байгаа бол тэр телевизээс ч хариуцлага нэхэх нь зөв.
Сэтгэгдэл ( 71 )
Үхссс 1000 сүржигнээд нэмэргүй шд. Tiger, оргилууныг хэрэглэхээ болино гэж байхгүй, комеди гэх алиалагчдыг үзэхээ болино гэж байхгүйэ мояачууд... Тэгээд л яваандаа мартагдаад удахгүй нэг сайн сайхан юмны сий харчихвал амаа олохгүй эднийг сайлаад л магтаад л явдаг МАРТАМХАЙ МОНГОЛ шүү дээ. Энэ нэг яргачин хүчирхийлэгч залууд ч гсн хамтардаг газрууд нь найзан дундаа за яахав гээд энэ үйлдлийг нь тоохчгүй өнгөрөөнө яг үнэндээ. Эднийг яаж нэг шийтгэж хашраах вээ харин
Yu gutsaad bgaan be efir2 geed soliorood bhiin ene chin ymr ch television eer gardgui ardchilsan niigemd baidag l choloot youtube deer tavidag content harin ter 100 asuult ch biluu ter deer osoroo metiin ym haltaisan ym orood soliorch bhd yuch yriagui bj dahiad heliin ene television oor gardgui nasnii hyzgaaraar youtubed bairshuuldag endees mergejliin setguul sui edr shaarsah undeslel bhgui mangaruudaa
Yu gutsaad bgaan be efir2 geed soliorood bhiin ene chin ymr ch television eer gardgui ardchilsan niigemd baidag l choloot youtube deer tavidag content harin ter 100 asuult ch biluu ter deer osoroo metiin ym haltaisan ym orood soliorch bhd yuch yriagui bj dahiad heliin ene television oor gardgui nasnii hyzgaaraar youtubed bairshuuldag endees mergejliin setguul sui edr shaarsah undeslel bhgui mangaruudaa
Boycott hiih n zow ene met hariltsaanii soyolgvi vg vildlee hynaj chadahgv hvmvvsiig olnii tanil geh nereer tv ch bai youtube ch bai harmaargv bn. \nHar tamhi tataad shorond orno shorongoos garj ireed duugaa duuln tgd tv-geer duun garj l bdg yg eniig haraad oswor nasniihan duiraagaad buruu zamruu orn shte yg iim tal deer solongos mundag bdg bvr tv-nvvd n oorsdoo tuhain uran bvteelchiig gargahiig horgildog manaid yroosoo tiim ym bhgvin aygv sonin aldartai boljil bwl tv-geeree gargaal bdg hvmvvs c sonsool toohgvi l ywaad bdg. Joohon uhamsartai baimaar bna
Энэ комеди гэж хэдэн нөхөд эсвэл хүн доромжилно эсвэл бөгс бөөр ярина хэрэг байхгүй одоо энэ дебил гаруудыг үздэг хүн байна уу
Бойкот хийхийг дэмжиж байна. Ингэж байж бидэнд ёс зүй тогтоно. Чөлөөтэй байх гэдгийг эрээ цээргүй байх гэж ойлгоод байдаг байх \n
Муухай царай муутай юм байж юүн загвар өмсөгч энэ тэр вээ, ёстой явцгүй залуу байна лээ шүү дээ
ter zaluu bol harah tsarainii muuhai huchirhiilegch baina bilee. Iveen tetgegchid ni ene nevtruulgees tatgalzah heregtei.
Muuhan montajtai hedn durs awsnaa content geheee l bolichih \nContent cn ydaj hund uzuushtei valuetai bh heregtei! Uchral Zewuun yariagiin Orgiliig l maazraad hiiged shgaad bdin bnlee orgilooso ch dor gants yum aytauhan hiichij chadku baij
ugaasaa arki paav ni huchirhiileliin zevseg yum chini ingej yrihaas yadiin
yostoi zuw. Ternees gadna bas facebookiin hudal tsuurhal taraadag accountiig report hiij surmaar baina
Humuus ter zaluugaas bolj nevtruuleg busad humuus iveen tetgegch hohirch bolohgui geed bh ym? Uguishdee iim ym yriad suuhdaa hamt maazarch ineeldeed tegsnee sociald tsasaad teriig ni iveen tetgesen bol bugd l huchirhiilliig todorhoi hemjeend demjsen bn. Tegeegui bsan ym bol ter zauugiin uduus za joohon hetreed bgan bishuu geed helchihgui yasiin? Ter hesgiig ni hasaad sanal niilehgui bgaagaa ilerhiilj bas boloh l bsan, uilverlegchid hurtel medegdel hiij alban ysoor iveen tetgelgee zogsool huchirhiilliig demjihgui bgagaa ilerhiilj boloh l bsan.
bas nuguu zevuun yaria biluu teriig uzehee bolih heregtei.
Ер нь тэгээд энэ нийгмийн хандлага төлөвшил харьцаа хүн чанар нинжин сэтгэл хүмүүжил ухамсар бүх зүйлсийг ГЭР БҮЛИЙН хүмүүжил гэдэг Яг үнэндээ энэ бүхэн БОЛОСРОЛЫН салбараар дамждаг гэдгийг битгий мартаарай хүүхдээ хүмүүжүүлж буй хэн нэгэн сургуульд сурдаг л байсан юм шүү
Yag unen. Yalanguya TV n newtruuleguud yos surthuuntai baimaar baina. Mun gadaadiin olon angit kinonuudaa bas tsenzuurlemeer baina. Aimar muuhai heruul uruul, Alan hyadlaga, us honzon, hqr Tamhi, huchin gesen sedevteig gargamaargui bna. Teriig ji uzseer bgaad suuldee Mgl-chuud ni bas dagaad hiigeed bh shig. Yu bilee dee neg nuhurtuu araar tawiulsan bas hort hawdartai emegtein tuhai kino. Tiim yum uzmeergui baina. Soon gegeeruulsen, hugjiltei, hungun kinonuud hiigeesei bas zuuleesei. Newtrujleguud bas.
Юутай ч тэр Ээгий гэдэг залуу арай хэтэрхий юм ярисан. Бойкот хийхийг дэмжиж байна.
өнгөрдөг контент гэж маш ойлгомжтой хэлдэг. Яагаад контент болгоноос их зүйл мэдэх гээд хүсээд бдаг юм бэ. Яагаад та нар өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлэхгүй байж бусдаар хүүхдээ хүмүүжүүлэх гээд хүлээгээд бдаг юм бэ. Urban talk үздэг хүмүүс их бий. Та нар зүгээр Ээгий гэдэг бүдүүлэг залуугийн trash хэсгийг үзчээд Urban talk бүдүүлэг гэж хэлж болохгүй. Учрал Санжаа 2н энэ их хөдөлмөрийг зүгээр ингээд үгүйсгэж болохгүй. Аливаад жоохон наанатай цаанатай хандаж сурмаар юм. Өөрсдөө нээх төгс юм аашлахаа больж үз.
Ээгий муухай бүдүүлэг залуу. Угаасаа тэр ярьсан зүйл ч тэр бүр асар муухай бүдүүлэг бсан. Яг үнэн энэ залуу телевизээр гарах хэмжээний ёс суртахуунтай биш гэхдээ Urban talk Ээгийгийн нэвтрүүлэг биш. Ээгий бол зүгээр зочин учраас Urban talk ийм бна тийм бна гэж шүүмжлэх ёсгүй болов уу. Тэр чинь бүхэл бүтэн Учралын маш олон сар жилийн хөдөлмөр шт. Тэр нэвтрүүлгийг хийх гэж асар их мөнгө хэрэгтэй. Спонсор байхгүй бол хэцүүдэх хэмжээний нэвтрүүлэг шт. Анхнаасаа л Учрал,Санжаа 2 хэлсэн штэ. Манай нэвтрүүлэг тийм хүнд наалдацтай юм ярьдаг нэвтрүүлэг биш гэж. Зүгээр найзууд хоорондоо маазраад
Тийм ээ, яг зөв. Boycott хийж сурах хэрэгтэй. Хамтарч ажилладаг байгууллагууд нь гэрээгээ цуцалж чаддаггүй юм бол, ард иргэд өөрсдөө нүүрээ буруулахад болно. Ер нь эднийг өмгөөлж хамгаалаад өөгшүүлээд байхаа л больчиход болох шүү дээ.
Ene mash zov sedeviig hondson bna odoogiin zaluuchuud orchin uyiin zaluust zoriuulsan nevtruuleg hiij bna geed zaluusiin setgehuug hamgiin dood tuvshind oruulj bna iim zuiliig olin niitiin suljeend tavih ni baitguia hiih ch hereggui odoo ued tanin medehuin nevtruulej gej alga bolj dov jalagnii heruul hudlaa maazarsan yumnuud or honjiliin talaar heden duu duulsan nohduud l zuragtaar gardag bolj ene bol mongoliin mash tom emegnel setgehuin mash tom doroitol
Zov zov. Yag odoo l bid zov yarij bn. Shuud block hii. Tiger, orgil us, ene hotligch yarisan zalug shuud boikot hii
Mash zov asuudaliig hondson bna demjij bna
albtai ym shig youtube orj uzehee bolichih ,dagahaa bolichih
Арчаагүй хэдэн эр хүний нэр гутаасан хэдэн наахуунууд зайлах хэрэгтэй
Зөв
Амаоаа бол үзэл бодол зав залуу
Амаоаа бол үзэл бодол зав залуу
Estoi zuv yum bichsen bna,
Өмөөрсөн байгаа хүмүүс дандаа хүүхдүүд байх. Эрхээ эдэлнэ гэдгийг Та бүхэн яг юу гэж ойлгодог юм бэ\n
Үнэхээр нийгмийн хог шаар болсон энэ мэт залуус олширчээ. энэ Амараа гэж сэжгийн залуу ер нь бүгд хар новшнууд\n
cancel culture at its finest
zuv
Энэ залуу зөрчилийн хууль болохгүй байна гэдэгииг жишээгээр хэлсэн төдий. Өөрийнхөө үзэл бодолыг хэлсэн хүнэл байна ямар улс төрч төрын албан хаагч биш жирийн гар байндаг сүржигнэхээ болио
Энд Дэлгэрмөрөнг дурдах хэрэгтэй бсийн. Энд тэнд урьж дуулуулку твүүд нэвтрүүлэгтээ орулку бх хэрэгтэй
Zail2 #OrkTalk
Манай улсын Шүүх засаглал өөр маягаар засагладаг болж мафижсаныг энэ залуугийн яриа, болон ярилцлагын дараах сошиалд бичсэн троллудын сэтгэгдлийг харахад ойлгожтой байна. Ярианы агуулга биш тухайн сэдвийг хөндөж буй залуугийн гаднах имижид олны анхаарлыг чиглүүлэх гэж ингэж чармайх хэрэг юун? Боловсрол болоод нийгэм, гэр бүлийн орчин гээд бүх түвшинд ялзарсан өнөө үед залуус иймэрхүү яриа хөөрөөтэй болох нь тодорхой! Бусдын бурууш гоочлохоор өөрийнхөө гэр бүл үр хүүхэд тэдний ирээдүй, орчинд л санаа зов! Энэ залуус үр хүүхдийг чин ямар шударга бус шүүх, цагдаа, шорон угтаж буйг цухас дурдсан!
ugasa ene urban talk Bol uneher ouzel yumgui hogiin heden zaluuchuudiin teneg yaria olon huuhed sonsoj baigaashdee ene teneg yumaa bolichih heregtei shde yuch medkuge medku baiga ni aimshigtai
Цагдаа, шүүхийн байгууллагын ялзрал, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг шүүмжилсэн биш энэ залуу ёстой нэг балбуулж байх шив дээ! Энэ залуугийн ярианаас саатуулах байранд төлбөр төлөөд аятайхан өрөөнд орж болдогийг мэдсэн. Мөн Зөрчлийн хуулиас болоод гэр бүл салалт, гэмгүй ялтны тоо өсөж байгааг мэдсэн шүү!
Amraa eegii ntr bugdiig zuragtaar garhiig horigloj uuchlalt guihiig shaardaj bn
Бацаан зангаараа хөгширч байгаа ХӨГШИГ БАНДИ л бна
Буруу үзэл сурталдсан бол репортлоод сувгийг нь хаалгах хэрэгтэй. Огтхон ч хаширсан янзгүй эхэндээ биенээ өмөөрөөд зөв юм хийсэн янзтай байсан, ой ухаанд нь хүчирхийлэлий талаар ойлголтгүй боловсролгүй залуус байна лээ.
ӨӨРСДИЙГӨӨ КОМЕДИ УРЛАГ ГЭЭД БОДЧИХСОН НӨХДҮҮДИЙН НИЙГЭМД ҮЗҮҮЛЖ БАЙГАА НӨЛӨӨЛӨЛ НЬ ЭХНЭЭСЭЭ ИЛЭРЧ БАЙНА. БАС ТЭР ШИНЭ ҮЕИЙН ШАЛЗЛАЛЦДАГ 2 ХҮҮХЭН БАЙНА. ХЭРХЭН ШАЛЗЛАЛЦСАН ТУХАЙГАА КИНО МИНО ХИЙГЭЭД ОД БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?! МӨНГӨ ОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?! ИЧИЖ АМЬДРААРАЙ НҮДНИЙ БУЛАЙНУУД...
Hariutslaga tootsoh heregtei niigmiin soeliig doromjilj bgaa humuusiig
Юуных нь од хэдэн ухамсаргүй тэнэгүүд
Амраа чинь шилжилтийн насан дээрээ шоунд ороод найз охинтой болоо биз дээ?эзэмшин мэргжил бдгийн болв уу?энд тэнд элий балай юм л ярьж явхийн?ямарч хөтлөгчийн шинжгүй,нөгөөх нь дураараа чалчиж бхд хүчинд автсан шинжтэй л сууж бсн!
Энэ Ээгий ч билүү, хогын нөхөртэй одоо суух хүүхэн байхгүй байлгүй дэ. Тэнэгтээд суув да хүүхнүүд. Яриа бол авах юм бхгүй, хүчирхийлэгч бналээ. Нийгмээрээ жигшин зэвүүцэх хэрэгтэй. Тэр шоу гээд маазраад бгаа Амрааг бас бүү зз
Энэ ямар тeлeвизээр гардаг нэвтрүүлэг вэ. Хаах хэрэгтэй
Яг зөв. Зөв ёс суртахуунтай улсад бол даруйхан уучлал гуйдаг. Манайд бол өнөө даравгар залуу яаадгий дахиж ч ингэнэ гээд солиороод л
Ene uursduu od geed enduurchihsen Alia salbadainuudiin yavuuldag nevtruuleg taalagddaggui. Yalanguyaa ter Amaraa ch biluu aimaar tsaraitai nuhur yag tsarai shigee ug helleg heregledeg yum baina lee. Uzeed bur shock-nd orson shuu.
энэ ч арчаагүй тархины тураал бналээ тэ.комидиан гэж өөрийгөө нэрлэдэг тэр балиар гомо амараа бол жинхэнэ зайл шүү..өлөн бөөс
дарга нарын авгай нар мөнгө төлж авсаар байгаад энэ хэдэн нусан чавха бацаануудыг хөөргөсөн хэрэг энэ хэд мөнгөтэй төгрөгтэй гэсэн авгай нарт биеээ үнэлээд явдаг баримттай
зөв дэмжиж бна.Бас Сэрчмаагийн оролцсон цуврал нэвтрүүлэг бна ИНЭЭГЭЭЛ ИНЭЭГЭЭЛ ИНЭЭГЭЭД юу ч ойлгуулах гд бгам бүү мэд.
АПУ компани ийм золбин юмнуудыг тэжээдэг юм биздээ
Mash zov ter muu zagvar omsogch gologiig zailuulah heregtei
Iim tsaraitai yum za2 doromjilvol enenees yalgarah yumgyi bolno.tenegee gaihuulj taahakzah ni gutmaar uruvdmuur hogiin l sanagdsan.bygd dagaj angalzaal.tolgoi hooson yg yildel ni zolbinshson sehtsen neg muu mudak (uud)l bnle.ter nevtryylgiihee nernii utga uchriig ni meddeg ch yumuudaa,hend ch yr uguujgyi setgeld yldeh yumgyi shal shal gesen irvaa yumnuud...heleh muu yg oldohgyi yum ?
Энэ comedy хийж байгаа нөхөд арай л бишээ. Тэрийг нь үзэж байгаа нөхөд ч гэж байдгаараа гоёчихсан. Өөрсдийгөө элэглүүлээд л үзээд байдаг тун тоогүй.
Маш зөв, дэмжиж байна, хяналт хязгаарлалт хэм хэмжээ зайлшгүй хэрэгтэй
Комеди ч үзэхгүй бөйх хэрэгтэй. Тэр балиар амраа билүү тэр бүүр сэжгийн пялдага. Бөгс бөөр ярьж эмэгтэйчүүдийг доромжлох нь комёди гэгчдийн үнэн нүүр царай шдэ. Тэднийг өүү үз. Хүүхнүүд өөөрслөөөөрсдийгөө доромжилж байхад өөдөөс нь хараад ангайж инээгээд сууж байдаг шдээ. Өөрийгөө дрормжулуулахыг харах нь баясал уу хүүхнүүдээ. Та нар өөрсдөө хөөргөөд байдаг шдэ.
Huchirhiile.gchid. daramtlagchid.g hatuu huuliar estselej shiidverleh heregttei.
Залуучуудад энийгээ их гоё чөлөөтэй гэж бодож байгаа бол том эндүүрэл гэж хэлье.Хэзээ нэг өдөр чи ийм хэнэггүй хүчирхийлэгч залуугийн хохирогч болчихоод уйлаад суухдаа ухаарах буйзаа.Хөвгүүдээ зөв өсгөж хүмүүжүүлэх ямар чухал болохыг.Суурин иргэншилд бусдыгаа хүндэлж байж амьдардагийг ойдгох болно.Та нарын шүтэн биширдэг хөгжилтэй орнууд ёс зүйн хэмжээг яагаад өндөр байлгадаг гэж бодно.Хэн юу дуртайгаа хэлж хийгээд байвал ”Бурхадын хот ”шиг газар болж хувирна(тэр киног олж үзээрэй)
Тиймээ иймэрхүү нөхдүүдийг өөгшүүлдгээ болих хэрэгтэй
baliar ehneree zoddog.er um bj ertei vnselddeg hvn bish umnuud . nebtrvvleg hiideg um u.hutlugch n sanjaa .gahain vdeshleg
ene gomo bie unlegch erdenthogt durak helchii emegtei hunees unaagui yum chig muu buus emegtei huniig iim tiim gej bdag chi hen be horvoogiin hog hicheeg.d yavahgui durak hog bol hog l bdag uuriigu hen geed bodson buus be bolovsrol gui durak hariuthlaga toothoh estoi
Иймэрхүү псда нарыг нийгмээрээ үзэн ядаж хөөрүү сэтгэлийг нь гашраах хэрэгтэй, тоосго үүрүүлж шал арчуулж, шээс зөөж, боов хөхүүлдэг хорих ангид яаж маазрахыг нь харий, гошногыг нь улайтал ...гошногдоно би чамайг...
зөв сэдэв хөнджээ. ганцхан энэ ч биш олон суваг эрүүл биш мэдээлэл тарааж хүүхэд залуучуудын тархи толгойд буруу хандлага суулгаж, Монгол Улсыг сайн талаас нь харуулах, зөв хүмүүсийн тухай нэвтрүүлэг ховор болждээ.
Хууль бус аливаа асуудалд оролцсон этгээдийг ТВ шоу ярилцлага зэрэгт оролцуулах, кино концерт тоглолтыг санхүүжүүлэх нь тойруу замаар хууль бус асуудлыг дэмжиж байгаа гэсэн үг шүү дэө, үүнийг бүгд л мэднэ, иймд ТВ холбоо, ҮОНРТ ,сэтгүүлчид энэ талаар дуугарч нэг бодлогоор ажиллах цаг болсон,Нэг хэвлэл мэдээллийн бай-га нь хууль бус зүйлийн эсрэг дуугарч байхад нөгөө нь дэмжиж суртачилж болохгүй
Зөв шүү хучирхийлэл эмэгтэйчуудийг доромжилдог ес зүйгүй залуусаар нэвтрүүлэг хөтлүүлж болохгүй
Хүүхдэд маш буруу үлгэр дууриал үзүүлдэг энэ нэвтэрүүлгийг бүрмөсөн хорих хэрэгтэй!!!
Зөв
Ter Comedy gedeg yumnii zaluu arai denduu alias salbaadai bas ter zagwar omsogch bol huchirhiilegch shde
Монголын гудамжны зобинуудын үлдэгдэл дэлгэцэнд