Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) өнгөрсөн долоо хоногт бөхчүүдийн допингтой холбоотой хэргийг татаж хянуулах талаар Нийслэлийн Прокурорын газарт хандсан юм.
Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас МҮБХ-нд допингтой холбоотой хэргийг хаасан талаар албан бичиг ирүүлэн, мэдэгджээ.
МҮБХ-ноос энэ талаар "Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичигт допингтой холбоотой хэргийг 2020.10.15-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хааж шийдвэрлэсэн гэсэн хариу ирүүллээ. Гэтэл Авлигатай тэмцэх газар (АТГ) 2020.10.18-ны өдөр хэргийг шалгаж байгаа тухай албан бичгийг МҮБХ-нд ирүүлсэн болно" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл энэ асуудлыг эсэргүүцэн Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, улсын харцага О.Хангай нар байр сууриа илэрхийлээд байна.
Харцага О.Хангай гэхэд "Ингэх байсан юм уу. Үнэн шударгаар барилдаж байгаа мянга мянган залуучууд, ядаж тэр хүмүүст унасан бөхчүүд, цаашлаад Монголын ард түмэн хохирогч биш юм уу?. Ингээд нууж хаасаар байгаад, Монгол хүний ген, Монгол өв соёл устлаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шийдвэр байна. Шударга ёс хаана байна" хэмээн фэйсбүүктээ бичжээ.
Сануулахад, 2020 оны аравдугаар сард бөхчүүдийн гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар АТГ мэдээлж байсан юм.
Хамгийн ноцтой нь, мөрдөн шалгалтын явцад "Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй" гэх нөхцөл байдал илэрсэн ба тухайн үед "Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын гомдлыг шалгаж байгаа. Шалгалтын явцад холбогдох зарим албан тушаалтан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн нь үнэн. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон эсэх асуудал байгаа эсэхийг нягталж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлж байна" гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байсан юм.
Холбоотой мэдээ унших: Допингийн хариу сольдог байж болзошгүй гэх ХЭРГИЙГ ХААЖЭЭ
Сэтгэгдэл ( 10 )
Сэргээшийн шинжилгээгээ хамгийн их сольсон хүн Батсуурь. Хамраас нь цус садраад цуцах эцэхээ мэдэхгүй машин шиг байлаа. Загалмайлсан эцэг Одгэрэл. Будлиан хутгагч яЦагаанбаатар.
Хэзээ ч шүүх прокурорт итгэж болохгүй. Байнга итгэхгүй, татгалзаж байна гэж байх хэрэгтэй болж байна даа... яана даа энэ Монгол улс минь хаана шударга ёс байнаа
Сүүлийн 12 жил Монголын шүүгч, прокурорыг томилсон Ардчилсан нам хууль шүүхийн байгууллагыг яаж дампууруулав даа. Ардчилсан намын төлөө саналаа өгч байсандаа үнэхээр ичиж ой гутаж байна. Ардчилсан нам монголын ардчилагчид гэх анархистууд сөнөтүгэй!
Мөрдөн шалгахад хохирогч тогтоодоогүй тул прокурорын даалгавраар хэргийг хаасан. Гэхдээ допингийн шинжилгээний хариуг сольсон байх нөхцөл байдал шалгалтын явцад илэрсэн. Гэвч үндсэн хуулиар шүүхээс гэмт буруутай гэсэн шийдвэр гараагүй тул допинг хэрэглсэн нь шилжилгээний хариу сольсон 38 нөхдийг гэм буруутай гэж үзэхгүй. бүүр цаашилбал ямарч хулгайчыг хүн алсан хүнийг шүүхийн шийдвэргүй бол гэм буруутайд тооцдоггүй. Яана даа шүүхийн прокурорын хуулийн Монгол төрийн дампуурлыг!
Монгол төрийнхөө наадмыг хүртэл цэвэрхэн хийж чадахаа байжээ бид. Монгол улсын аварга цолтон хүртэл допинг хэрэглэж ногоон дэвжээгээ бузарлаж бна. Монгол түмнээ болон бөхчүүдээ хуурч мэхэлж доромжил буртаглалаа. Ийм шийдвэр гаргасан шүүгчийг Монгол даяараа жигшиж бна.
Допингчин нөхдүүдэд унасан бөхчүүд ямарч цолонд хүрэх байсан юм билээ. Хэн мэдэх юм. Магадгүй түрүүлчих бсан хүүхэд ч унасан юм билүү яаж мэдэж хохирогчгүй гэж бгаа юм. Тэгж яривал допингоор хүч нэмж залилан хийсэн шүү. Монголын ард түмэн үнэн шударгаар өрсөлдсөн бөх үзэж чадаагүй хохирогчид шүү. Батсуурь анх түрүүлэхдээ л ам хамраас нь цус садраад л даваад бсан. Санжаадамба аваргын завжийг хүртэл урсаныг Монголын ард түмэн мартаагүй бна. Сүүлийн 10 жилийн наадмын барилдааны шинжилгээний бичгийн эх хувийг тухайн улсаас нь хүсэлт гаргаад ард түмэнд дэлгэ.
ДАХИН зАРГАЛДАА
Д.Цэрэнтогтох гэгч этгээдийн барилдах эрхийг 10 жилээр хасч шийтгэ.цолыг нь хураа. Гэмт хэрэгтэн гэж үзэж болно.
яамаараа ч юм вэ дээ\n
zugeer l hund hereggui guzee nar odoo yuch dongoson ta nar iig ard tumen unelgui bolsnii medehgui uuggui undug chig bolohgood muuruh yum aa ymar ch utgagui uls bol buhchuud ymar ch gavyagui ard tumnii tatvar.r unegui bainga tejeelgene gej bhgui ee