Бөхчүүдийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй НӨХЦӨЛ ҮҮСЖЭЭ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Жил бүр Үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад аварга Э.Оюунболд, Улсын начин  Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг өнгөрсөн наймдугаар сард Үндэсний бөхийн салбар хорооноос зарласан билээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, бөхчүүдэд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэн, цол хурааж, давааг хүчингүй болгох зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулахаар болж, шийдвэрлээд байна. 

Наадмаас хойш үргэлжилсэн допингийн шинжилгээ тойрсон дуулиантай холбоотойгоор Үндэсний салбар хорооноос өгсөн мэдээллийг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээгдэж буй Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нар эсэргүүцэж хууль, хяналтын байгууллагад хандсан юм. Эхний удаа Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороо, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан асуудлыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан ч түүний нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг. 

Үүнээс гадна дээрх хоёр бөх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүргүүлээд байсан. Энэ асуудлыг албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 


СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХУГАЦААН ДАХЬ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ НЯГТЛАХААР БОЛЖЭЭ

Бөхчүүдийн гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. 

Хамгийн ноцтой нь, мөрдөн шалгалтын явцад "Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй" гэх нөхцөл байдал илэрсэн байна. 

Тодруулбал, "Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын гомдлыг шалгаж байгаа. Шалгалтын явцад холбогдох зарим албан тушаалтан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн нь үнэн. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон эсэх асуудал байгаа эсэхийг нягталж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлж байна" гэсэн мэдээллийг албаны эх сурвалж хэллээ. 

ХОЁР БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСЛАА

Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын гомдлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байх явцад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, хоёр бөхийн даваа бүрийг нь хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргасан талаар дээр мэдээлсэн. 

Энэхүү шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм. 

Тэрбээр "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ирц өндөртэйгөөр хуралдлаа. Үндэсний бөхийн салбар хорооны допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн асуудлыг хэлэлцсэн. Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрлээ. Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгоно. Үүнээс гадна арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Гэхдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана" гэх байр суурийг илэрхийлээд байгаа. 



СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ

(Эх сурвалж: www.antidoping.mn)

Тэгэхээр хууль, хяналтын байгууллагын мэдээлснээр бол сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн, авсан асуудлыг судална гэхээр багагүй хугацаа шаардагдах бололтой. Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөх допингийн эсрэг зөрчил гаргаж, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээж байжээ. Гэхдээ одоо 2009 оноос хойшхи наадмын шинжилгээг эргэж харахаар энэ асуудал хэрхэн хөврөхийг хэлэхэд эрт байна. 

 

1.  2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

2.  2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

3.  2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

4.  2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

5.  2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

6.  2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

7.  2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

8.  2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

9.  2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

15. 2016 он: Б.Баатарцол

16. 2016 он: Б.Ганзориг

17. 2017 он: Ө.Бат-Орших

18. 2017 он: Б.Пүрэвсайхан

19. 2017 он: Э.Даш

20. 2017 он: Б.Номиндалай

21. 2017 он: С.Майнбар

22. 2018 он: Б.Соронзонболд

23. 2018 он: Б.Гончигтавхай

24. 2018 он: Н.Ганбаатар

25. 2018 он: А.Цацабшир

26. 2018 он: Ц.Бямба-Очир

27. 2019 он: Э.Оюунболд

28. 2019 он: Д.Цэрэнтогтох


БӨХЧҮҮДЭЭС ХЭРХЭН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ВЭ?

Монгол Улс Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс анх удаа допингийн шинжилгээ авчээ. Анх удаа шинжилгээ авснаас хойш 2003 он хүртэл энэ ажлыг МҮОХ бие даан хариуцаж байсан бол Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм.

2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэн, шийдвэрлэж иржээ. Бүр нарийвчилбал, Зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг бөгөөд үүндээ допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг.

Наадмаар авсан допингийн шинжилгээний дээжийг манай улс БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институт /KIST/-ын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг. Дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт багтаан явуулдаг ба эхлээд "А" сорьцыг шинжлүүлдэг. Улмаар лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг ба тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрсдийнх нь зардлаар /Зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг. Допингийн эсрэг төв  нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын тав хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг. Дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог юм. Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах, түүнийг олон нийтэд мэдээлэх, бөхчүүдийн нэрсийг зарлах явц өрнөдөг.

БАЯР НААДМЫН ХУУЛЬ БА БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Өнөөдрийг хүртэл асуудал дагуулсаар ирсэн нэг сэдэв байдаг нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцдог тухай юм.  Допингийн шинжилгээ авч эхэлснээс хойшхи хугацаанд бөхчүүдэд харилцан адилгүй хариуцлага хүлээлгэж иржээ. Хуулиндаа хамгийн дээд тал нь цол хураах хүртэл арга хэмжээ авах заалттай ч ихэвчлэн улсын наадамд барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, тухайн наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг заалтыг барьж, хариуцлага тооцсон байдаг. Цол хурааж байсан нэг тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нарт оногдож байсан. Энэ шийдвэрийг 2015 онд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байхдаа гаргаж байсан юм. /Шадар сайд У.Хүрэлсүх 2015 оны хоёрдугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож, хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байсан/. Харин чимэг хураах юм уу, барилдах эрхийг хоёр хүртэл жилээр хасах шийтгэл ногдуулах бол ерөнхийдөө нийтлэг хариуцлагын хэлбэр байсаар иржээ. Үүнийг олон нийт бөхчүүдэд өөрсдөд нь сөрөг үр дагавартай, тэднийг өөгшүүлсэн хэлбэр гэж үздэг бол хариуцлагын хувьд харилцан адилгүй шийдвэр гаргадгийг Үндэсний их баяр наадмын тухай хууль дахь заалттай холбон тайлбарлавал илүү ойлгомжтой болно.

Үндэсний их баяр наадмын хуулийн холбогдох заалтаас харъя.
 

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
 

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна.

16.1.1. Тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасна.

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх.

14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

 

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.95) 2019 оны 11 сарын 26

Маргаашийн барилдаанд Оюунболд жинхэнэ орж барилдаад хэн нь хэн бэ гэдэгээ үзүүлээд өгөөч Ерөнхийлөгч зарлиг гаргаагүй байхад болно биз дэн

0  |  0
Зочины санал(192.82.67.165) 2019 оны 11 сарын 26

Аавын хүүхдүүдийг алаг үзсэн байна.хураавал бүгдийг нь хураа.5.6.7.8 даваагүй бөхчүүдэд цол олгохоо боль.ичихгүй найр хийчихсэн.гарцгүй гаргалгааг ол битгий ард түмнийг нутаг усаар нь талцуулаад эвдрэлцүүлээд бай

0  |  0
Иргэн(66.181.178.239) 2019 оны 10 сарын 27

Бөхийн цолийг. Олгоод шагналийг 1сая төгрөг болговол дараань маргаан гарахгүй байхаа тэр байр машинаа болиллдоо шинжэлгээний ч хэрэггүй

0  |  0
Zochin(81.240.93.132) 2019 оны 10 сарын 27

Ugdug shagnal nertei bair, mashin heden say tugruguu l bolichih tegwel dopung heregleh hungui bolno

0  |  0
Зочин(59.153.112.233) 2019 оны 11 сарын 26

Чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс тал засдаггүй, өрсдөдөө таалагддаггүй дасгалжуулагчдаа зайлуулах гэхдээ дааж сургаж байгаа тамирчныг нь хорлодог, хоолонд нь юм хийдэг гээ биз дээ. Монгол бөхийн холбоог хараалч хар, хүргэн байсан луйварчин, увсын хэдэн бөх нэртэй амьтадтай нмйлээд шороо хутгасан билээ. Оюунболдын өгсөн сорьцыг сольсон нь бараг үнэн байх даа.

4  |  1
erka(182.160.32.124) 2019 оны 10 сарын 28

odoo naad balai umaa bolio yahaaraa ene uls neg um bolbol heden talaasna hudalaa baahan shaatsgaah um yasan erguu malnuud be neg muu luibarchin tsoloo huraalgaa biz oor sain uilsee yrilts

1  |  0
Ganaa(66.181.188.243) 2019 оны 11 сарын 26

Guie tegeed odoo gants shees soliod ugvul land200 heden say tugrug ugii geheer chini manaih shig ulsad hen ch bsan zuwshuurnu shuu dee. Ugui gd guriilee gehed chatsga tsarailaad anidarsan heweeree l bh bolno shuu dee.

1  |  0
зочин(202.126.89.6) 2019 оны 10 сарын 26

Сүүлийн арван жилийн шинжилгээнд бүдэрсэн нуусан нөхдүүд бвал бүгдийх нь цолыг хураагаарай. Дэмжиж бна

0  |  0
Магадлалтай(202.131.250.130) 2019 оны 10 сарын 26

БТСГ-ын Насанбат эмч Сумъяабазар аваргын өмнөөс шээгээд шинжилгээг нь өгчихдөг байсан үе бий шүү. Сумъяабазар 1998 онд Украинд болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авахдаа допинг илэрч баларсан. Ер нь тэр үед хэрэглэдэг байсан байж мэднэ.

0  |  0
зочин(202.9.42.99) 2019 оны 10 сарын 26

шээсийг нь сольсон гэдэг нь үнэн байх нь. Сүхбатаас эхлээд арга хэмжээ авч эхлэх ёстой.

0  |  0
Oogi(202.9.45.246) 2019 оны 10 сарын 29

Er ni ene shinjilgee avdag protsesoo bolih heregtei yaponii sumo shinjilgee avhguibolool bn tgeedch delhiin sport bish shuu dee hun uuriiguu horlood doping heregleed bn gej bhgui sh te yas yumn deer hereglesen ni yag turuulne ch gej bhgui

1  |  0
иргэн(202.9.43.121) 2019 оны 10 сарын 26

Допингийн загалмайлсан эцэг А.Сүхбатын бүх цолыг хураа,юун дархан аварга вэ,тэр арслан байх ч чадваргүй шүү.

3  |  0
иргэн(202.9.43.121) 2019 оны 11 сарын 26

Шээс солих бол манайханд юуч бишээ,үүнээс илүү будлиан таринээ,хүчтэй залуу аваргыг ингэж гутааж болохгүйшдээ,Энхтүвшин Билгүүн нарын хийж байгаа асуудал,АТГ сэжүүрийг нь олсон бололтой.

5  |  0
бөх сонирхогч(202.9.43.121) 2019 оны 12 сарын 01

Допингоор хүч орж түрүүлнэ гэж байхгүйшдээ,бөхийн шээс солих бол энүүхэнд шүү, манайхан тэрч байтугай будлиан хийнээ Увсын арслан илүүрхэн давж арслан болж байсан бөх аваргыг илүүрхэн түрүүлсэнд Увсынхны хийж байгаа будлиан шүү Монголд бүх шатандаа мафийн сүлжээ бий болсон.түрүүний 28 допингоо шийдэж байж Оюунболдын асуудлыг шийдэх ёстой.

8  |  0
бөхбиш(202.9.43.137) 2019 оны 11 сарын 26

солино шүү дээ. авсан шээсийг нь хага цохиж хаячихаад л оронд нь өөр шээс хийчихнэ. тэгээд баахан мөнгө авна хариуд нь. ийм нөхцөл байдал Оюунболдод бий байх аа дааа

2  |  0
Зочин(202.9.43.51) 2019 оны 10 сарын 27

сүхбатын өмнөх 2 нь яасан юм

2  |  0
Би байна(66.181.176.224) 2019 оны 10 сарын 26

Гарах гарцаа хайсаар л бнуу

0  |  1
Би байна(66.181.176.224) 2019 оны 10 сарын 26

Гарах гарцаа хайсаар л бнуу

0  |  1
Би байна(66.181.176.224) 2019 оны 10 сарын 27

Гарах гарцаа хайсаар л бнуу

1  |  1
Tulgaa(103.26.194.107) 2019 оны 10 сарын 26

Uvsiin buhchuud dopind barag urtduggui nuduud bn tednees jishee aviya

1  |  1
Tulgaa(103.26.194.107) 2019 оны 10 сарын 27

Uvsiin buhchuud dopind barag urtduggui nuduud bn tednees jishee aviya

1  |  1
Зочин(73.180.217.218) 2019 оны 10 сарын 26

ДОПИНГИЙН ТӨВИЙН НЭГ нөхөр Оюунболдын шээсийг аваад оронд нь өөрийнхөө 4 төрлийн допингтой ШЭЭСЭЭР СОЛЬСОН БОЛЖ ТААРЛАА.

1  |  0
kkk(66.181.183.223) 2019 оны 10 сарын 26

bvh yumiig ingej bulzairuulaa bolih heregtei, avilgatai temtseh gej baival alban tushaaltanuud darga naraa l shalga, bvh sheesee soliulah gej avilga uguh bolj bnuu kkk

0  |  1
Tsogt(66.181.170.229) 2019 оны 11 сарын 26

Нягтлах хэрэгтэй байх даа. Би итгэхгүй байна.

4  |  0
зочин (124.158.88.62) 2019 оны 10 сарын 27

бүх сэтгүүлзүй худалдагджээ. сэтгүүлзүй мөнгөтэй хүмүүсийн бөгсний алчуур болжээ хө.

1  |  1
zochin(124.158.88.62) 2019 оны 10 сарын 26

haha маш өндөр төлбөртэй нийтлэл байна. Оюунболдыг өмөөрсөн хаха.

1  |  3
Ншү(64.119.19.161) 2019 оны 11 сарын 26

5 хоног монголд тэх тусмаа нэг муу лабораторид байгаа шээсииг солих бол амархан байхөө

3  |  0
Zochin(133.82.250.242) 2019 оны 10 сарын 25

Naadmaar barildahgui baival er ni yadgiin. Ene zaluu buhchuud arai l davarch es zuigui bgaan bishuu. Buurunhii baishingaa bulaatsaldaad hoorondoo zodldno. Ulsiin bayar naadmaar doping hergelj avraga bolno. Yadarsan ard tumnii hurunguur bair mashinaar haragtlaa shagnuulna. Dagaj murddug dyrem juram gej yu ch bhgyu. Ed nariig bairalduulahgui bailaa geed uls oron er ni yugaar hohiroh geed baigaan.

0  |  0
kk huurhii (66.181.183.223) 2019 оны 10 сарын 31

za tegeed dopingtoi shees bariad solih geed guij baihuu, esvel doping heregleed shuvgiin 16d shalgaraad sheesee undur uneer soliulah yumuu kkk ene shig ulger baihgui dee

2  |  1
Kkkk(66.181.161.46) 2019 оны 10 сарын 26

Jargslsaixan lav vzvvrlexdee. Luu shig galaar vleegeel bsandag. Odoo xaraa ni muudaad shil zvvtsen bnalee

1  |  1
Kkkk(66.181.161.46) 2019 оны 10 сарын 26

Jargslsaixan lav vzvvrlexdee. Luu shig galaar vleegeel bsandag. Odoo xaraa ni muudaad shil zvvtsen bnalee

1  |  0
Kkkk(66.181.161.46) 2019 оны 10 сарын 26

Jargslsaixan lav vzvvrlexdee. Luu shig galaar vleegeel bsandag. Odoo xaraa ni muudaad shil zvvtsen bnalee

2  |  0
Kkkk(66.181.161.46) 2019 оны 10 сарын 26

Jargslsaixan lav vzvvrlexdee. Luu shig galaar vleegeel bsandag. Odoo xaraa ni muudaad shil zvvtsen bnalee

1  |  0
Mgl(202.126.88.173) 2019 оны 11 сарын 26

Erh hasah yum bol tsoliig ni huraahgui bh heregtei.

4  |  0
Иргэн(122.201.31.37) 2019 оны 10 сарын 26

Хэн эд нарын баас шээсийг барьж гүйгээд хольж сольж байхав дээ. Бөх бүр утгаа алдсан

0  |  1
Bymba(45.117.32.4) 2019 оны 10 сарын 26

Mongonoos bolj nvdee uhaj oghoos butcahgvi hulgaichuud bgaa shvv

1  |  1
Bymba(45.117.32.4) 2019 оны 10 сарын 26

Mongonoos bolj nvdee uhaj oghoos butcahgvi hulgaichuud bgaa shvv

0  |  1
Bymba(45.117.32.4) 2019 оны 10 сарын 26

Mongonoos bolj nvdee uhaj oghoos butcahgvi hulgaichuud bgaa shvv

0  |  1
Bymba(45.117.32.4) 2019 оны 10 сарын 26

Mongonoos bolj nvdee uhaj oghoos butcahgvi hulgaichuud bgaa shvv

0  |  1
ӨХӨХ(202.21.127.142) 2019 оны 11 сарын 26

допингийн загалмайлсан эцэг батэрдэнэ яаагаад алга байна аа

0  |  2
Учир бий(202.126.89.140) 2019 оны 11 сарын 26

Наад шинжилгээ авдаг Допингийн төв гэдэг газарт их учир бий. Бас ллимпийн хороо тэр Солонгосын төвтэй гэрээтэй гэдэг.

3  |  0
Учир бий(202.126.89.140) 2019 оны 10 сарын 26

Наад шинжилгээ авдаг Допингийн төв гэдэг газарт их учир бий. Бас ллимпийн хороо тэр Солонгосын төвтэй гэрээтэй гэдэг.

2  |  0
Учир бий(202.126.89.140) 2019 оны 10 сарын 26

Наад шинжилгээ авдаг Допингийн төв гэдэг газарт их учир бий. Бас ллимпийн хороо тэр Солонгосын төвтэй гэрээтэй гэдэг.

1  |  0
Учир бий(202.126.89.140) 2019 оны 10 сарын 26

Наад шинжилгээ авдаг Допингийн төв гэдэг газарт их учир бий. Бас ллимпийн хороо тэр Солонгосын төвтэй гэрээтэй гэдэг.

1  |  0
Zochin(66.181.161.63) 2019 оны 10 сарын 26

Shiidver garlaa. Gehdee Erunhiilegchuus asuuna

1  |  0
Zochin(202.9.45.176) 2019 оны 11 сарын 26

Ardiin huvisgaliin 100 jiliin oig avahiin tuld ursuldugchuuruu tug tahij ehellee.

6  |  0
зочин(202.21.108.184) 2019 оны 11 сарын 26

Сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээг нягтлана гэдэг маш зөв. Гэхдээ ард түмний нүдэн дээр тв ээр шууд дамжуулан энэ энэ бөхөөс гарчээ гэж зарлах хэрэгтэй бнаа.

6  |  0
Зочин(64.119.25.101) 2019 оны 10 сарын 31

Хэн тэгээд допингтой шээсээ Оюунболдынхтой солих юм бэ эсвэл зориудаар хар тамхичдын шээсийг өндөр үнээр авдаг юм уу тодорхой бичээч

3  |  0
Bi(202.126.88.135) 2019 оны 10 сарын 26

Oyunbold anh turuulehde dopingtoi bsan shde bvrentogs asuudal vvsgeh heregtei

2  |  4
Dopingiig zuvshuurch(66.181.161.30) 2019 оны 10 сарын 26

Durtaigaa xeregleed l baijiig bid vzeed baysaad baij baixad l bolno. Yag ertnii grekiin ilded booluud shig . Ugaasaa naad buxchuud chin uls orond xiij bvteej bgaa yum bx bish

0  |  1
Dopingiig zuvshuurch(66.181.161.30) 2019 оны 10 сарын 26

Durtaigaa xeregleed l baijiig bid vzeed baysaad baij baixad l bolno. Yag ertnii grekiin ilded booluud shig . Ugaasaa naad buxchuud chin uls orond xiij bvteej bgaa yum bx bish

0  |  1
Dopingiig zuvshuurch(66.181.161.30) 2019 оны 10 сарын 26

Durtaigaa xeregleed l baijiig bid vzeed baysaad baij baixad l bolno. Yag ertnii grekiin ilded booluud shig . Ugaasaa naad buxchuud chin uls orond xiij bvteej bgaa yum bx bish

0  |  1
Увс(202.126.89.163) 2019 оны 11 сарын 26

Аварга Батсуурь 2 түрүүлэхдээ допингтой байсан Содномдорж бас эвгүй Мөнхбат аварга Эрхэмбаяр аварга нар бас хэрэглэж байсан байх ер нь цэвэр бөх гарах болов уу даа сүүлийн 10 жилд

6  |  2
Mongol(202.131.247.34) 2019 оны 10 сарын 26

Uvsiin B.Ganzorigiin tsoliig huraasan biz de? Uvsiinh bolhoor n tegsen baih!

0  |  4
zochin(202.131.243.190) 2019 оны 11 сарын 27

ganbaatar garid bh yostoi biz de

1  |  1
bat(202.126.88.204) 2019 оны 10 сарын 26

Aimguudiin naadmiig xuchingui bolgoj boldiim chin naadmaa xuchingui bolgo shudraga l gj bodoj bgaa bol oyunbold tserentogtox 2 bxgui bsan bol am awax geel unaa dawaa geel shal uur bolno texeer dawaagui xumuusd dawaa ugux bish naadmaa xuchingui bolgo tuxain jil barildsan bux buxchuuded l xaramsaltai gants undut tsoltoi bux am awaxgui baisnaar tuxain dawaa yaj ch uurchlugduj bolno

3  |  0
ж(202.70.37.34) 2019 оны 11 сарын 26

5,6,7,8,9 даваагүй хүмүүст цол олгохоо боль.

6  |  0
Top