Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2020.06.17) “Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох” хэргийг хэлэлцээд, аварга Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал шүүхийн шийдвэрийн талаар "Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно. Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй" гэж танилцууллаа.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн.
Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасныг өнөөдөр ийн хянан шийдвэрлэлээ.
Э.Оюунболд аваргын асуудлыг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн наадмын цол ахиулах даваанд түүнд өвдөг шороодсон бөхчүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу цол, чимэг ахих ёстой.
Тиймээс 2019 оны наадам эргэн анхаарлын төвд орж ирж байна.
Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлж УЛСЫН АВАРГА цол хүртсэн Э.Оюунболдолд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа УЛСЫН НАЧИН, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Цэдэнсодном УЛСЫН ХАРЦАГА, долоогийн даваанд өвдөг шороодсон улсын начин Д.Анар УЛСЫН ЗААН болж, цол ахих бол наймын даваанд өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, үзүүрт үлдсэн аварга Н.Батсуурь ДАЯН АВАРГА цол хүртэх болж байна.
Одоо энэ бүх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн цэгийг тавих ёстой.
Ингээд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүйзийг эргэн сануулъя.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЗ (2019 ОН)
ГУРВЫН ДАВАА
- Дархан аварга Г.Өсөхбаяр – Аймгийн арслан Г.Отгонбаатар
- Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан Д.Болдбаатар
- Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Д.Батбаяр
- Улсын аварга Н.Батсуурь – Залуу бөх О.Хангал
- Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн хурц арслан Г.Баяржавхлан
- Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Г.Төрмөнх
- Улсын арслан Д.Ганхуяг – Аймгийн арслан А.Давааням
- Улсын арслан Х.Мөнхбаатар – Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
- Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн харцага М.Жамсрандорж
- Улсын арслан Ц.Содномдорж – Аймгийн заан О.Бундхорол
- Улсын арслан Д.Азжаргал – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
- Улсын арслан Р.Пүрэвдагва – Аймгийн харцага Ц.Батжаргал
- Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – Цэргийн заан О.Батжаргал
- Улсын гарьд М.Баяржавхлан – Аймгийн арслан Д.Аззаяа
- Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан Т.Сайханжаргал
- Улсын гарьд И.Доржсамбуу – Аймгийн арслан Д.Бадамгарав
- Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Т.Буянжаргал
- Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн заан Э.Баасандорж
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Улсын начин Б.Заяамандах
- Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн заан Д.Төрболд
- Улсын заан Б.Сайнбаяр – Улсын начин Ц.Чимэддорж
- Улсын заан Д.Баасандорж – Аймгийн арслан Б.Амгаланбаатар
- Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн заан Б.Эрдэнэбаяр
- Улсын заан Б.Батмөнх – Аймгийн заан М.Тэгшбаяр
- Улсын заан Н.Түвшинбаяр – Аймгийн хурц арслан О.Баярхүү
- Улсын заан Т.Санчир – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Улсын заан Б.Соронзонболд – Аймгийн арслан Б.Отгонбаатар
- Улсын заан Ш.Уламбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй – Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын харцага Н.Батзаяа – Аймгийн заан Н.Энхжаргал
- Улсын харцага Т.Баасанхүү– Аймгийн арслын Ж.Ням-Эрдэнэ
- Улсын харцага Ө.Даваабаатар – Аймгийн арслан Б.Бат-Орших
- Улсын харцага А.Бямбажав – Аймгийн арслан А.Отгонбаатар
- Улсын харцага Б.Одгэрэл– Аймгийн арслан Б.Бат-Амгалан
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан П.Иххантай
- Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Н.Ганзориг
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан П.Мөнхбат
- Улсын харцага М.Бадарч – Аймгийн хурц арслан Н.Баттүвшин
- Улсын харцага О.Хангай– Аймгийн арслан Х.Батбаяр
- Улсын харцага Н.Золбоо – Аймгийн арслан Д.Батсүх
- Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – Улсын начин Д.Энхбаяр
- Улсын харцага Т.Бэгзсүрэн - Улсын начин А.Алтанхуяг
- Улсын начин Э.Энхбат - Аймгийн заан Б.Болдбаатар
- Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Цэргийн арслан Г.Жамбалдорж
- Улсын начин М.Эрдэнэбат - Аймгийн арслан М.Бямбадорж
- Улсын начин Б.Амарзаяа - Улсын начин Г.Баасандорж
- Улсын начин Ц.Одбаяр - Улсын начин Л.Батзориг
- Улсын начин Ч.Ганзориг - Аймгийн арслан П.Батсүх
- Улсын начин Б.Батжаргал – Аймгийн заан Л.Батсайхан
- Улсын начин Б.Ганхуяг – Аймгийн арслан Л.Жамбал
- Улсын начин Д.Анар – Аймгийн арслан С.Очирбат
- Улсын начин Д.Амарсайхан - Аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ
- Улсын начин Э.Ванданцэрэн - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
- Улсын начин Б.Чимэдвандан - Аймгийн арслан П.Өсөхбаатар
- Улсын начин Б.Хишигбаатар - Аймгийн арслан Э.Сумъяабат
- Улсын начин Б.Серик - Аймгийн арслан Х.Оргилболд
- Улсын начин Б.Бат-Эрдэнэ - Аймгийн арслан Н.Мустафа
- Улсын начин Д.Тамир - Аймгийн арслан М.Еркебулан
- Улсын начин Д.Амаржаргал – Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Улсын начин Д.Цэрэнтогтох - Аймгийн арслан Ц.Мөнхбаяр
- Улсын начин Б.Даваа-Очир - Аймгийн арслан Б.Тайван
- Аймгийн арслан У.Береке – Аймгийн арслан Ц.Сандагдорж
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар – Аймгийн арслан Д.Хүдэрбулга
- Аймгийн арслан Э.Ууганбаяр – Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
ДӨРВИЙН ДАВАА
- Дархан аварга Г.Өсөхбаяр – Цэргийн заан О.Батжаргал
- Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн заан Н.Энхжаргал
- Улсын аварга Г.Эрхэмбаяр– Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Улсын аварга Н.Батсуурь – Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
- Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Э.Сумъяабат
- Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Аззаяа
- Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн арслан П.Батсүх
- Улсын арслан Ц.Содномдорж – Аймгийн арслан Т.Сайханжаргал
- Улсын арслан Р.Пүрэвдагва – Аймгийн арслан Ц.Сандагдорж
- Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Бат-Орших
- Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Н.Мустафа
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан П.Мөнхбат
- Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
- Улсын заан Б.Сайнбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Улсын заан Н.Түвшинбаяр – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Отгонбаатар
- Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
- Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан Б.Амгаланбаатар
- Улсын харцага О.Хангай - Аймгийн арслан М.Бямбадорж
- Улсын харцага Н.Золбоо - Аймгийн арслан Б.Бадамгарав
- Улсын харцага Ш.Мөнгөнбаатар - Аймгийн арслан А.Давааням
- Улсын харцага Т.Бэгзсүрэн - Аймгийн арслан Б.Тайван
- Улсын начин Э.Энхбат - Аймгийн арслан А.Отгонбаатар
- Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын начин Б.Амарзаяа - Аймгийн арслан Э.Ууганбаяр
- Улсын начин Ц.Одбаяр - Аймгийн арслан Э.Мөнхбаатар
- Улсын начин Б.Батжаргал - Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Б.Ганхуяг - Улсын начин Д.Тамир
- Улсын начин Д.Анар - Улсын начин Б.Серик
- Улсын начин Д.Амарсайхан - Улсын начин Б.Чимэдвандан
ТАВЫН ДАВАА
- Улсын аварга Ч.Санжаадамба - Цэргийн заан О.Батжаргал
- Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
- Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан П.Мөнхбат
- Улсын арслан П.Бүрэнтөгс - Аймгийн арслан Д.Бадамгарав
- Улсын арслан Э.Оюунболд - Аймгийн арслан Н.Мустафа
- Улсын арслан Ц.Содномдорж - Улсын начин Ц.Одбаяр
- Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн арслан Б.Тайван
- Улсын заан Н.Жаргалбаяр - Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Улсын харцага Б.Бат-Өлзий - Аймгийн арслан Б.Бат-Амгалан
- Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан А.Давааням
- Улсын харцага О.Хангай - Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Энхбат - Улсын начин Б.Амарзаяа
- Улсын начин Д.Анар - Улсын начин Д.Амарсайхан
- Аймгийн арслан Б.Орхонбаяр - Аймгийн арслан Ц.Сандагдорж
ЗУРГААГИЙН ДАВАА
- Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан А.Давааням
- Улсын аварга Н.Батсуурь – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын начин Э.Энхбат
- Улсын арслан Э.Оюунболд - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Улсын арслан Ц.Содномдорж - Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын начин Д.Анар
ДОЛООГИЙН ДАВАА
- Улсын аварга Ч.Санжаадамба - Улсын гарьд Б.Гончигдамба
- Улсын аварга Н.Батсуурь - Улсын аварга С.Мөнхбат
- Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын арслан Ц.Содномдорж
- Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар
НАЙМЫН ДАВАА
- Улсын аварга Н.Батсуурь - Улсын гарьд Б.Гончигдамба
- Улсын арслан Э.Оюунболд - Улсын арслан Ц.Содномдорж
ЕСИЙН ДАВАА
- Улсын аварга Н.Батсуурь - Улсын арслан Э.Оюунболд
Сэтгэгдэл ( 20 )
Herev Oyunbold ooriigoo sergeesh heregleegu gedgee daxin shinjilgee ogood batallchhil baisan. Yagaad daxin shinjilgee ogoogu!!!
Sodnomdorj hohirchihloo tiimees Sodnomdorjid Awarga Batsuurid dayan awargiig ugwul taarna.eswees Batsuuri Sodnomdorj 2ig barildulj bj tsoloo uguu.
Nairaatai dopingtoi buh uzej yadag bna
Лай юмаа энэ муу чинь шудрагаар барилдсан бол энэ бөхчүүд цаашаа хэд ч давах байсым билээ.
Өнөө жилийн далдуур наадам Батсууль бас л хор хутгаж байгаад түрүүлж дархан аврага болно. Монгол бөхийн түүхэнд нэмэх нэг гутамшиг
Тараны бөх
Допинг хэрэглэх нь хэргэлсэн дурак юм байна.
ЭНЭ ХАР МАЛ ДОПИНГ ХЭРГЛЭЭГҮЙ ЮМ БОЛ ДАВТАН ШИНЖИЛГЭЭГ НЬ ӨГӨХГҮЙ ЯААСАН МАЛ ВЭ. ХЭРЭГЛЭСЭН БОЛООД Л ӨГӨӨГҮЙ БИЗ ДЭ.
үзүүрлэсэн давсан хоёрын цолыг хуучнаар нь байлгах нь зөв унасан бөхөд цол өх нь монгол бөхийн жудагт нэр хүнэд нэг лтиймэрхүү , олимпт мөнгө хүртсэн тамирчин олимпийн аврага гэдэггүй монгол бөх дэлхийн сонгодог спортын төрөлд ордогүй ч монголдоо сонглдог хэмжээнд хүрсэн нэр хүндтэй тэмцээн унасан даян аврага гэж ярих уу цоллох уу
Хэн ч цол ахихгүй нүднии булай шүү цолыг давж авдаг болхоос чоно борооноор гэдэг замаар цол авдаггүй юм ичиж амьдарж суи бөх нэртэй бөхөнцөр авгай нар аа
Батсуурийг даян аварга болгох гэж найруулсан жүжиг. Одоо давж заалдана. Дээд шүүхийн эцсийн шийдвэр гартал шүүгчид мөнгө хийнэ. Оюунболдыг яагаад ч дийлэхгүй болохоороо ийм арга хэрэглэсэн хулгайч нар. Барилдахгүй нэг жилийн хугацаа нь өнгөрсөн. Энэ жил наадам шоу болоод л өнгөрнө. Харин 21 онд дахин 10 давж түрүүлээд бүх цолоо бөөндөнө.
Шороодчихоод цолоо ахиулсан бөхчүүдийн хий морь нь үхдэг юм. Цолоо бүү нэмүүлээрэй. Харин начин болж байгаа Нурлана бол өөр хэрэг. Хасаг хүнд хамаарахгүй.
Энэ нэг л буруу хүн харагдаад байгаа. Гадаадын, тэр дундаа Европын холбооны давхар харъяалалтай юм байна. Нидерландын гадаад пасспортаар явж байсан, дотоод паспорт байдаг биз. Одоо нуучихаад хуурамч бичиг бүрдүүлээд явж байна. Цаанаасаа даалгавартай болоод л Хятадад байгаа элчин бичиг хийж өгөөлдөө. Манай улсын эрх ашиг биш, Европын холбооны эрх ашиг гэж байна.
HALH HUNDEE DURGUI MONGOLCHUUD
энэ аагий гэж хүн маш зөв бичсэн байна\n
нэг. 1, 2, 3-ийн даваанд болон 8-ийн даваанд унасан бөхчүүдэд маш их хохиролтой асуудал.\nхоёр. Оюунболдод унасан бөхчүүдэд дараагийн цол олгох нь шударга бус яагаад гэвэл шаал өөр оноолт таарах байсан.\nгурав. Оюунболдын шээсийг сольсон байхыг үгүйсгэх аргагүй.\nдөрөв: өмнө нь түрүүлэхдээ бас хэрэглэсэн тэрийг нь дараад өнгөрсөн байх боломжтой нөхцөл байдалтай байна.\nтав. Сэргээшийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдэд оногдуулж байгаа шийтгэл харилцан адилгүй байна. дүрмэндээ маш хатуу заалт оруулах ёстой.\nзургаа. Оюунболд хаана хэзээ хэрэглэсэн бэ гэдгийг нь тогтоох хэрэгтэй.\n
Угаасаа авилгажсан шүүр жонхуу хутгалаа Оюунболд аварга цолоо хураалгах шаардлагагүйг зарим бөхчүүд дурдсан жишээ нь хасаг 4 давчихаад Монголын наадмын түүхэнд улсын начин болох нь энэ бод байж болшгүй гутаан доромжлол зүгээр 4 давчихаад начин битгий шаа ацны шүүх минь.Мөн батсуурь балай цол ахихгүй Содномдорж түрүүлэх боломжтой шүү дээ яагаад үзүүр түрүүнд үлдэхэд өмнө нь түрүүлчихсэн батсуурийг хаяна уу гэхээс унахгүы нь тодорхой тэгэхээр 2-лаа л түрүү бөхөд унасан болохоор батсуурийг түрүүлсэнд тооцох нь шударга бус шийдвэр.Оюунболд түрүүлснээрээ явах нь зөв гэж Мөнхбат аварга маань хэлж ба
шүүх ганц удаа зөв шударга шийдвэр гаргалаа
Шүүх увс, ховдынхноор дүүрчихсэн , мэнгэт өвгөн Нямдорж дургүйг нь хүргэсэн хүнийг шоронд хийнэ, ажлаас нь хална. Одоо энэ Номтойбаяр гэдэг хүн чинь Мэнгэтийн хамаатан Хурцын хүүхэдтэй зодолдсоны хариуд шорон. Бат-Ялалт Мэнгэтэй заргалдаад хэдхэн хоногийн дараа шорон. Мэнгэттэй Баярцогт, Баяр тэргүүтэй гэмт хэрэгтнүүд далдуур хуйвалддаг тул шорон моронгоос айх ч хэрэггүй. Н.Энхбаярыг Элбэгдоржтой хамтарч шоронд хийчихээд би ёстой мэдээгүй , манайд зурагт байдаггүй гэдэг өвгөн дөө. 2019 оны улсын баяр наадмаар цагдаа зоддог гэдгээр алдартай ”завж” Батсуурь шууд л тахимаа өгсөн, НО- той.
Шүүх увс, ховдынхноор дүүрчихсэн , мэнгэт өвгөн Нямдорж дургүйг нь хүргэсэн хүнийг шоронд хийнэ, ажлаас нь хална. Одоо энэ Номтойбаяр гэдэг хүн чинь Мэнгэтийн хамаатан Хурцын хүүхэдтэй зодолдсоны хариуд шорон. Бат-Ялалт Мэнгэтэй заргалдаад хэдхэн хоногийн дараа шорон. Мэнгэттэй Баярцогт, Баяр тэргүүтэй гэмт хэрэгтнүүд далдуур хуйвалддаг тул шорон моронгоос айх ч хэрэггүй. Н.Энхбаярыг Элбэгдоржтой хамтарч шоронд хийчихээд би ёстой мэдээгүй , манайд зурагт байдаггүй гэдэг өвгөн дөө. 2019 оны улсын баяр наадмаар цагдаа зоддог гэдгээр алдартай ”завж” Батсуурь шууд л тахимаа өгсөн, НО- той.