Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.03/ боллоо.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
Ингэснээр уг хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа ба өмнөх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн буюу Э.Оюунболдын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшлуулж байсан юм.
Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах (Aктын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт) хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 10 )
Icheesei erxiin sain xasax xeregtei neree baast san shaar
Oyunboldoo chi ylnaa.naad heden uvsiin dorvoduud chamd ataarhaj bna.naad dorvoduudee ylj dargan avarga bolooroi.
Естой нэг ичихгүй шоронгийн санаатай бөх юмаа
Учираа ол!.Чамайг анх дэмждэг байлаа одоо болисон . Шудрага байя л даа.
Нутгийн нэр баастсан гахай
Ичдэггүй нусан таглаа.нутгийн нэр баастсан новш
Ичдэггүй нусан таглаа.нутгийн нэр баастсан новш
Muu har gahai. Hurdan shuuh hural bolood ene gahaig zailuulaasai
Хуулийн омно иргэн шударга байвал, Даанч манай Монголд ядуу ард олонд л хууль уйлчлэх юм, ард олон чамайс илуу Хурэлсухийг чинь харж байгаа шуу, Монголчууд байнга ийм байлгуй байлгуй дээ
Хуулийн омно иргэн шударга байвал, Даанч манай Монголд ядуу ард олонд л хууль уйлчлэх юм, ард олон чамайс илуу Хурэлсухийг чинь харж байгаа шуу, Монголчууд байнга ийм байлгуй байлгуй дээ