Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зургаадугаар сарын 17-нд аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд, Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзсэн билээ.
Хуулийн дагуу бөхчүүдийн допингтой холбоотой маргаан, тэдний цолыг хураах эсэх асуудалд эцсийн цэгийг Ерөнхийлөгч тавьдаг. Тийм ч учраас баяр наадам болохоос өмнө Шүүхийн шийдвэр, Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан Э.Оюунболдын цол хурааж, барилдах эрхийг хасах эсэх эцсийн шийдвэр албажин гарах болов уу гэсэн хүлээлт наадамчин олонд бий.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгч наадмын өмнө Э.Оюунболдын цолыг хураах зарлиг буулгахгүй байхаар шийджээ. Нэг үгээр бол гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэгдтэл, эсвэл Э.Оюунболд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүйгээр шийдсэн тохиолдолд нэг мөр зарлиг гаргах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа бололтой.
Харин наадамд барилдуулахгүй байх, барилдах эрхийг хасах, хязгаарлах зэрэг нь Баяр наадмын зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны эрх, үүргийн хэмжээнд шийдэх асуудал тул МҮБХ допингийн асуудалд нэр холбогдсон аваргыг энэ жилийн үндэсний их баяр наадам, бусад заал, танхимын барилдаанд барилдуулахгүй гэсэн байр суурь барьж байгаа хэвээр байгаа аж. Тэгэхээр Ерөнхийлөгч аваргын цолыг хураах, өнгөрсөн жилийн наадамд түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг ахиулах зарлиг гаргахгүй болохоор энэ жилийн наадамд тэдгээр “хохирогч” бөхчүүд өмнөх цол гуншинтайгаа зодоглосон гэсэн үг.
Дашрамд, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны шүүхийн шийдвэрийг эргэн сануулъя.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн үед “Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж, “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ” хэмээн гаргасан шийдвэрээ танилцуулсан байдаг.
Э.Оюунболд аварга энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаа долдугаар сарын 1-нээр дуусгавар болсон.
Харин Э.Оюунболд аварга анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж, зургаадугаар сарын 30-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, хүргүүлжээ.
Сануулахад, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн. Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд хэрэг үүсгэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд болсон шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр нэг ч удаа оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 18 )
Erunhiilugch huulia l dagaj bn zuw l shiidwer l bn yu yu boloogui bhad tsoloo awlaa gd l shvvhiin shiidwer herwee eyreg garwal oo chinii zuw gd l butsaagaad tsoloo uguh v
Tsolooo huraalgasan hen bgan be Bymbaochir l gehed tsoltoigo ywj bga bz de tgd ch gem buruutai ni 3 shatnii shvvheer togtoogdwol shiitgelee hvleeh l blgui adilhan hvnii vriig eldeweer bitgii hel yasn muuhai hel amtai hvmvvs bdiin
Зөв шийдвэр Оюунболд аваргаараа үлдээд барилдах эрхийг нь л хасах ёстой давхар ял байх ёсгүй залуу аваргаа дэмжих ёстой 4 давсан хогийн хасаг начин болно гэж юу байдгийн Монгол наадмыг дорлмжилсон хэрэг шүү дээ.Аваргаараа л байх ёстой.
Зөв шийдвэр Оюунболд аваргаараа үлдээд барилдах эрхийг нь л хасах ёстой давхар ял байх ёсгүй залуу аваргаа дэмжих ёстой 4 давсан хогийн хасаг начин болно гэж юу байдгийн Монгол наадмыг дорлмжилсон хэрэг шүү дээ.Аваргаараа л байх ёстой.
Зөв шийдвэр Оюунболд аваргаараа үлдээд барилдах эрхийг нь л хасах ёстой давхар ял байх ёсгүй залуу аваргаа дэмжих ёстой 4 давсан хогийн хасаг начин болно гэж юу байдгийн Монгол наадмыг дорлмжилсон хэрэг шүү дээ.Аваргаараа л байх ёстой.
Зөв шийдвэр Оюунболд аваргаараа үлдээд барилдах эрхийг нь л хасах ёстой давхар ял байх ёсгүй залуу аваргаа дэмжих ёстой 4 давсан хогийн хасаг начин болно гэж юу байдгийн Монгол наадмыг дорлмжилсон хэрэг шүү дээ.Аваргаараа л байх ёстой.
Манай ерөнхийлөгч хар тамхи допин 2- нэг их тоож шийдэхгүй. Гэрт нь хүү нь хар таихи хэрэглээд болж байхад адилхан аавын хүүг алаг үзэнд яахын хоншоортой ерөнхийлөгчийн үед хор идсэндээ баярлаж яв Оюунгүзээ. Харин Баянхонгорын болон Жэнкогийн бөхийг давсан баас допинд холбогдвол шууд цолын хасаж нутгийн бөхөдөө цол олгоно. Энэ удаа арай ёадахгүй байнаа. Сэлэмсүх Сэтэрт Оюунэлээ 2 алчих гээд байна. Дараа жил даагаа нэхэхэд саад болоод байна. Олон юм яриад байгаа Увс Ховдын хазгайнууд минь хохин шүү. Тэгээд ч Хүрэлбаатарын нутгийн бөхөд цол өгмөөргүй байна. Монгол ялсан юм чинь хохин шүү.
Shuuhiin shiidveriig huleedeg biluu, tegvel umnu ni zaalni 5 buhiig shuuh ulsin naadmaar dopingiin shinjilgee avaagui geed heregsehgui bolgoj bhad yagaad barildah erhiig ni 2 jileer hassan yum be..
Sonin l bna ataarhal yum bishuu ooriigoo hamgaalah ni zov , neg ,negnee demjih heregtei, Darhan avarga blooroi!
Xar tamxiig demjeed baigaa yum bol uu daa ???
Саяны СОНГУУЛЬ шиг л шээсийн солиж луйвардаа БИЗ ДЭЭ .
teneguudee ta nariin songoson hulgaih eronhiilogh ta nariin songoson togloomchin zeversen SUH hohichin
Өмнө нь цолыг хураадаг байсан биздээ. Адилхан л цолыг хураах хэрэгтэй гэж бодож байна. Ийм хүмүүсийг дахиж даврааж болохгүй.
ug n nas bna,2 jiliin daraa dahiad amjilt gargah nas bna shde
za boliooch ee ingej ard tumenee doromjilj bolohgui shu Oyunbold gedeg bandgar batsaan buh hun shig judagtai bai
Оюунболд жинхэнэ новшрох гэж юу байдгыг үзүүлж байх шив дээ. чааваас гэж, ийм ч эр хүн, монгол бөх байх гэж. ...харахаас ч бөөлжис цутгаж байна.
Baahan yumnuud har tamhillaad uur yaaval gej
xuraadag baisan ch naadmyn daraa uldeechikbel yasanym