2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн нь тодорхой болж, Ерөнхийлөгч ямар зарлиг гаргахыг хүлээж байгаа билээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн байдаг.
Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд захиргааны хэрэг үүсгэжээ.
Дээрх шаардлагын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болсон байна.
Э.Оюунболдын ДАХИН ШИНЖИЛГЭЭ хийлгэх хүсэлтийг хүлээж авсангүй
Энэ үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд буюу Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарын эрх зөрчигдсөн гэж үзэн, хуралд оролцуулах, Э.Оюунболдын наадмын өмнөх бэлтгэл хийсэн галд Допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хоёр хүсэлт ирүүлжээ.
Эдгээр хүсэлтийг шүүх хэлэлцээд, Э.Оюунболдын цолыг хураах, бусад бөхчүүдэд цол олгох тухай тогтоолын биелэлтийг энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл түр түдгэлзүүлжээ.
Харин Э.Оюунболдын зүгээс гаргасан ДНК-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх, Өмнөд Солонгос дахь лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлтийг шүүхээс боломжгүй гэж гэж үзсэн байна.
Тэрбээр энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой ажээ.
Сэтгэгдэл ( 20 )
МОНГОЛ БӨХИЙН НЭР ХҮНДЭЭ БОДОЛДОО. ИЙМЭРХҮҮ ЯНЗААР БАЙВАЛ МОНГОЛ БӨХ НЭР ХҮНДЭЭ АЛДАНА ДАА АЛДАНА...
Өөхөн түнтүү, үнэнээ хэлж сурмаар юм. Бат-Эрдэнэ багшдаа найдаад байх шиг байна. Солонгосуудад авилга өгөөд шинжилгээний дүнгээ өөрчилчихөнө гэж найдаад байгаа бололтой хөөрхийс. Мулгуу төрнөө гэдэг хэцүү юмаа.
Шинжилгээний хариуг сольдогоо Гончигдамбыг 7 жил аргаллаа гсн яриа байдаг шүү. Дарга нь түрүүлсэн аргалуулсан бөхөөс мөнгө жип авдаг гэж аргалдаг хүн нь хэлээд бөөн юм болсон сурагтай
Оюунболд хөөрхий амьтан ичсэн хүн хүн ална, айсан хүн адуу үргээнэ гэгчээр аргаа барсан юм хийгээд тэнэгтээд явах юм. Монголд бол Бат-Эрдэнэ аварга багштайгаа нийлээд юу ч хийгээд яаж ч аргалаад дөнгөх байх. Харин солонгосын лабораторын дүнг яаж ч чадахгүй гацаад байх. Уг нь тэр лабораторын шинжилгээний дүнг монгол шиг аргалчих юм бодоод л байх шиг байна.
Энэ балай нөхөр одоо болимоор юм аа төр засаг ч гэсэн ийм юмыг өөгшүүлэлгүй шийдвэр гаргаад явмаар юм биш үү цолыг хураагаад явахгүй бол дараагийн наадам боллоо ш дээ утгагүй юм
Sheesiin mengeer solijdog geed bsn shu de urd behiin holboo yuj hiij medne zaluu behiin awarga tcoliin egel dee heerhii
Sheesiin mengeer solijdog geed bsn shu de urd behiin holboo yuj hiij medne zaluu behiin awarga tcoliin egel dee heerhii
Sheesiin mengeer solijdog geed bsn shu de urd behiin holboo yuj hiij medne zaluu behiin awarga tcoliin egel dee heerhii
Ene heden beheer oroldoj baihaar ulsaa zarsan idsen uusan darga naraa gewsheejee oyunbold turuulsen n unen shuu de unasan behes shaltag mundahguu gedeg unasan hed n ijeesei de ard tumnees joohon huud unjaad uilagnaad baih ym
ene jiliin naadmaar barilduulaad shalgachih
Ба багшийгаа дуурайгаад хэрэглэсэн чинь аргалах аргыг нь заасангүй ээ.Багш нь олимп дэлхиид баригдалгүй шал арчаад,жуулчин гэж дуудагддаг байж билээ
Тэнэг гахай дэлхийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг үгүйсгээд байгаа юм байх даа
ОУлсад итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, дүнг Монголын шүүх,Оюунболд 2 зөв, бурууг нь шүүх юм уу.
dahin dahin avarga gdgee batalj turuuleed hen gdgee haruulaad muu humuusiin amiig n tagla
dahin dahin avarga gdgee batalj turuuleed hen gdgee haruulaad muu humuusiin amiig n tagla
Оюун болдыг ойрын хэдэн жилдээ дийлэхгүй болоод л тнгэж бга юм гашуун туршлага бий шүү халхын сайхан Хадааг яалаа даа
Агуу аварга ...
ard tumniihee itgeliig aldalgui beltgele sain hiij doping hereglegui gedege harulah heregteide zaluu hun arhi darsnas hol bj biei zuw awch yawah hergtei tend arhi uuj tawitargui zangaa anharch bhgui bol hetsuudee
Huraah yum bn daa, huurhii zaluu
Зохион байгуулалттай үндэснии бөхиинхнии мафиин хоронд орсон юм хөөрхии золиос болсон залуу Ахиад 5 удаа хол тасархай түрүүлэх нөөц бяр чадал дүүрэн хүү дээ