Энэ жилийн Үндэсний баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсны нэгээс нь сэргээш буюу Допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн билээ.
Одоогоор допинг илэрсэн бөхийн нэрийг олон нийтэд зарлаагүй байгаа бөгөөд өнөөдөр /2023.09.04/ тус бөхийн Б сорьцыг шинжлүүлэхээр БНСУ-ын лаборатори луу явуулсан байна. Тус шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Хариу ирмэгц допинг хэрэглэсэн бөхийн нэрийг салбар комиссоос зарлана гэлээ.
Хэдийгээр допинг хэрэглэсэн гэх бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй боловч Улсын арслан М.Бадарчийн сорьцоос илэрсэн гэгдэж буй.
Харин энэ талаар наадмын түрүү бөх М.Бадарч “Би ямар нэгэн допингийн төрлийн бодис хэрэглээгүй. Үүндээ бүрэн итгэлтэй байна. Өмнө нь ч допингийн шинжилгээ хэд хэдэн удаа өгч байсан. Тус бүр ямар ч асуудалгүй цэвэр гарсан. Одоогоор шинжилгээний хариутай холбоотой асуудлаар надтай холбогдоогүй. Шинжилгээний хариу асуудал гарсан бол над руу холбогдох байх. Мэдээж цэвэр бол холбогдохгүй. Допингийн шинжилгээний талаар тодорхой мэдээлэл надад байхгүй байна" гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 6 )
Сорьц авах нэрээр хувь хүний амжилтанд санаатайгаар халддаг бөхийн өргөөний томчуул огцор. Допингоо хэрэглээд олигтой даваа нь өгсдөггүй бүх бөхчүүдээс ав. Шинжилгээг бөхчүүдийн нүдэн дээр хийдэг бол аль эсвэл бүгдэд нь допингоо уулгаад барилдуул. хэнтийн О бөхийг нэг хэсэгдээ диилэх хүн байгаагүй шүү энэ хүнийг тал талаас нь дайрч сэтгэл санаагаар нь унган гудманд гаргасан ахин нэг хүнийг гудманд гаргах уу ингэж тоголдогоо боль хэнтий аймаг ийн тэр бөхийн цолыг сэргээж аврага цолы нь олго
Бадарчыг дэмжиж явдаг. Допин хэрэглээгүй гэж итгэж байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2 саванд хуваагаад хийчихсэн юмыг ахин шинжлүүлээд мөнгөний гарз
Сайн бөх шүү! Допинг битгий илрээсэй дээ. Хэн ч байсан ялгаагүй энэ муухай юмыг яаядаа байз. Мэдэлгүй идсэн хоол, ундаа эм зэрэгт байдаг байх өө! Дандаа гэртээ хооллох арга байхгүйшдээ.
допинг хар буюу галзуу солиот хар намсрайжавын батсуурь допинг хэрэглэсэн мэдээ бна. бараг үнэн биз.